70 нас хүрсэн ч 25-тай мэт сэтгэхэд туслах тархины тэжээл хийх энгийн арга

Уг ханд нь судасны хатуурал үүсэх, тархины хэвийн ажиллагаа алдагдах, эрчимтэй хөгшрөх, сонсгол муудах цаашлаад архаг ядаргаа үүсэх зэрэг олон асуудлаас салахад тусалдаг. Түүнчлэн уг хандыг гүйцэд хэрэглэсэн хүмүүс туршлагаа хуваалцаж, тэдний хэлснээр биеийн ерөнхий байдал эрс сайжирч, жингийн илүүдлээ ч бас хассан гайхалтай үр дүн гарчээ.

Харин үүнийг бэлтгэхийн тулд танд 350 гр хэрчсэн саримс, 96 хувийн хагас литр архи хэрэг болно.

Эхлээд саримсыг архитай хольж нарны шууд тусгалаас хол 10 хоног байлгана. Дараа нь хоног өнгөрч дуусмагц саримсаа шүүж аваад шилтэй архиа дахин 2 хоног харанхуй газар байлгах хэрэгтэй.

Эцэст нь хугацаа өнгөрсөн хойно бэлэн болсон хандаа дараах аргын дагуу хэрэглээрэй:

  • Эхний өдөр үүнээсээ өглөөд 1 дусал, өдрийн хоолны үеэр 2 дусал, орой унтахын өмнө 3 дуслыг уух хэрэгтэй.
  •  Хоёр дахь өдрөө өглөөгүүр 3 дусал, үдийн хоолны дараа 4 дусал, орой 5 дуслыг ууж хэрэглэнэ. Гурав дахь өдөр нь өглөөдөө 5 дусал, өдөр 6 дусал, оройн хоолны дараа 7 дуслыг ууна.
  • Эмчилгээний дөрөв дэх өдрөө өглөө 7 дусал, өдөр 8 дусал, оронд орохын өмнө 9 дуслаар уугаарай.

Ийнхүү яг энэ зүй тогтлоор буюу нэг нэг дуслаар нэмж уусаар 10 хоног үргэлжлүүлэх ёстой. Харин 11 дэх өдрөөс эхлээд хандмалаа 50 гр (ойролцоогоор нэг халбага) сүүтэй хольж өдөрт 3 удаа уух ба нэг удаадаа 25 дуслаар ууж хэвшинэ. Түүнчлэн бүтээгдэхүүн бүрэн дуусах хүртэл үүнийг үргэлжлүүлвэл нэг курс эмчилгээ болсон байна. Гэхдээ ходоодны үрэвсэл болон шархлаатай хүмүүс хэрэглээд хэрэггүй бөгөөд 2 дахь курс эмчилгээг 5 жилийн дараа хийхийг зөвлөдөг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!