Аманд ороод л бутрах амтат бялууг 10 минутад бэлдээрэй

Ихэнх гэрийн эзэгтэй нар сүүн эсвэл шоколадан кремтэй бялуу хийх аргыг төвөггүй мэддэг. Гэхдээ эдгээрээс гадна жимстэй бялуу ч бас дутахааргүй амттай болдог тул таны амттаны цэсэнд шинэ бүтээгдэхүүн нэмэх зорилгоор дараах бялуу хийх зааврыг хүргэж байна.

Орц:

  • Өндөг-2ш
  • Цөцгийн тос- 75гр
  • Элсэн чихэр-200гр
  • Тараг-150гр
  • Гурил- 250гр
  • Ойн жимс- 400гр /Дурын төрөл/
  • Исгэгч-1уут

Хийх арга:

Юун түрүүнд өндгөө нэг чимх давстай хольж хутгах ба дээрээс нь элсэн чихэр нэмээд, холигч ашиглан цагаан болтол нь хутгана.

Дараа нь тараг, гурил, исгэгчээ бага багаар нэмж хийх бөгөөд гурилаа өмнө нь шигшиж ширхгийг нь салгасан байх хэрэгтэй. Ингээд бүх хийсэн орцуудаа хооронд нь хольж, зуурмаг бэлдэнэ.

Хамгийн сүүлд нь жимсээ нэмэх бөгөөд хөлдөөсөн жимс байвал  шууд хийж, харин шинэ жимсийг бага зэргийн цардуултай хольж зуурмаг дээрээ нэмэхийг санаарай.

Эцэст нь шарах шүүгээний 180 хэмд 30-45 минутын турш болгоод хөрөх хүртэл нь хүлээнэ. Дараа нь элсэн чихрээ цацаад бүгд бэлэн болохоос гадна цөцгийтэй крем болон бага зэрэг нимбэгний шүүсийг нэмж өгвөл илүү чихэрлэг хэрнээ час хийсэн амттай болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!