Яагаад гэр бүлийн сэтгэл судлаачид гэрлэсэн хосуудыг тусдаа унтахыг зөвлөдөг вэ?

Гурван хүн тутмын нэг нь ганцаараа унтвал илүү сайн нойр авдаг гэсэн судалгаа гарчээ. Мэдээж хэн нэгэнтэй унтахад хурхирахаас эхлээд халууцах тааваараа хөдөлж болохгүй байх зэрэг олон жижиг асуудал үүсдэг. Иймд хосууд ч байсан ганцаараа унтах нь ямар давуу талтайг энэ удаагийн нийтлэлдээ онцоллоо.

  1. Илүү сайн амрах

Судалгаанаас харахад хосуудын 25 гаруй хувь нь тусдаа оронд, тэр ч бүү хэл зарим нь тусдаа өрөөнд унтдаг аж. Харин энэ нь тэд ганцаар унтах нь хамаагүй дээр болохыг ойлгосны илрэл бөгөөд эмэгтэйчүүдийн нойронд сэрэмтгий, мэдрэг байдал нь эрчүүдээс нэлээд их байдаг байна.

  1. Харилцаанд сайнаар нөлөөлдөг

Хангалттай унтах нь хүний ерөнхий эрүүл мэндэд туйлын чухал үүрэгтэй ба цаашлаад хосын харилцаанд ч нөлөөлдөг аж. Түүнчлэн сэтгэл судлаачдын хэлснээр хамт унтахдаа байнга бие биенээ сэрээдэг бол цаг хугацааны явцад хоорондын харилцаанд асуудал үүсч болзошгүй гэж үзэж байна. Тиймээс тус тусдаа унтах нь дээрх асуудлаас сэргийлэх наад захын хүчин зүйл болно.

  1. Эрүүл мэндэд ач тустай

Хэрэв нөхөр эсвэл эхнэр тань шөнөжин хурхирч, хөдөлдөг бол нойрноосоо сэрэх магадлал тун өндөр байх нь мэдээж. Энэ нь эргээд нойргүйдэлд хүргэж даамжирвал, чихрийн шижин, амьсгалын дутагдал зэрэг эрүүл мэндийн нэлээд ноцтой хүндрэлд хүргэж болзошгүй юм. Ийм учраас хааяа ч гэсэн ганцаараа унтвал өргөн утгаараа олон төрлийн хүндрэлээс зайлсхийх боломжтой.

  1. Арьсанд эерэг нөлөө үзүүлдэг

Ганцаараа унтах нь тухтай амрах үндэс болдог тул арьсыг гэрэлтсэн, толигор болгоход онцгой үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн тайван унтах үед арьс шинэ коллаген үүсгэдэг ба хэрэв  өөр орон дээр унтах боломжгүй бол тусдаа хөнжил нөмрөөд унтахыг санал болгож байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!