Та үүнийг яг л сонгино, сармис мэт хоолондоо хэрэглэж байгаарай! Европын орнуудад үүнийг ид шидтэй гэдэг - Senbii.COM

Та үүнийг яг л сонгино, сармис мэт хоолондоо хэрэглэж байгаарай! Европын орнуудад үүнийг ид шидтэй гэдэг

Энэ удаа та бүхэндээ цагаан гааны ашиг тусын талаар хэлж өгье. Би Европын орнуудаар явж байхдаа хүмүүс цагаан гааг хоол хүнсэндээ их хэрэглэж байхыг харсан боловч сүүлд ямар их ид шидтэй ургамал болохыг нь таньж мэдсэн юм. Бид сонгино сармисны адил байнгын авч хэрэглэж байхыг зөвлөж байна.

Ханиалгах, амьсгаадах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэг илрэнгүүт та юуны өмнө хөлөргөх аргыг хэрэглэх хэрэгтэй.  Энэ бол цагаан гаа. Цагаан гаагаар цай чанаж ууна. Хоолны 2 халбага нунтаг цагаан гааг гурван аяга буцалсан усанд хийж дэвтээнэ. 10 минутын дараа уухад таны бүх биеийн хөлс гарна. Учир нь цагаан гаа цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгөц хэсгийн судсыг өргөсгөснөөр амархан хөлөрдөг.

Тэжээлийн найрлага

Шинэхэн гааны 80,9%-ийг чийг эзлэх бөгөөд уураг 2,3%, тос 0,9%, эрдэс бодис 1,2%, нүүрс ус 12,3%, ислэг 2.4%ийг эзэлдэг. Эрдэс бодисоос түүнд төмөр, кальци, фосфор элбэг байхаас гадна тиамин, рибофлавин, ниацин, “С” мэтийн амин дэмүүд агуулагддаг. Химийн найрлага талаас нь авч үзвэл, түүнд эфирийн тос, цингиберн, цингерол, шагеол мэтийн бодисууд элбэг байдаг. Цагаан гаанд байдаг зарим бодисууд нь хоолны шингэцийг идэвхжүүлж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ба ба өтгөн хатахад тустай байдаг. Үүнээс гадна цагаан гааг нэг граммаар урьдчилан хэрэглэхэд мэс заслын дараа гардаг бөөлжих, дотор эвгүйрэх тохиолдолыг эрс багасгадаг. Мөн жирэмсний хордлогын үед 250 мг нунтаг цагаан гааг өдөрт 4 удаа уулгаж, 4 өдөр хэрэглэж туршихад дотор эвгүйрхэж бөөлжих нь эрс намдаж байсан байна.

  • Дани улсад хийсэн нэгэн судалгааны үед 5 грамм шинэ цагаан гаа буюу хатааж нунтагласан гааг 0,5-1,0 грамм тунгаар хэрэглэхэд үе мөчний үрэвслийн үеийн хавдаж өвдөх шинжүүдийг мэдэгдэхүйц багасгадаг.
  • Мөн цагаан гаа нь нянгийн эсрэг хүчтэй үйлчилдэг ба мөөгөнцөрүүдийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Жишээлбэл цагаан гаа нь стафилококк, стрептококк, салмонеллёз мэтийн нянгуудын үржлийг сулруулдаг бөгөөд хавдар үүсэхэд нөлөөлдөг аспергиллус гэдэг мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилдэг болох нь батлагдсан.
  • Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Ингэж цусны эргэлт сайжрах нь эсийн бодисын солилцоог сайжруулж, эд эрхтний агчил цочрол мэтийг тайвшруулдаг. Японд хийсэн нэгэн судалгаагаар бол цусны даралтыг бууруулахаас гадна зүрхний ачааллыг багасгадагийг харуулаад байна.
  • Мөн цагаан гааг хоол ундны зүйлээс биед орсон холестролын хэмжээг бууруулдаг, биед у
  • чирсан исэлдэлийг багасгаж, хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй болохыг саяханы судалгаанууд нотлоод байна.

Эдгээрээс харвал цагаан гаа бол хоол ундны зүйлд өргөн хэрэглэгддэг ургамал болохоос гадна олон өвчнийг анагаах увдистай гэдэг нь бүрэн батлагдаад байна. Манай монголчууд цагаан гааг дангаар нь өргөн хэрэглэж заншаагүй бөгөөд зарим халуун чанартай эмийн найрлаганд оруулж, уламжлалт эмчилгээний үед хэрэглэж байна.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!