Даруухан Кейт Миддлтоныг Холливудын оддоос ч илүү дэгжин харагдуулдаг хувцаслалтын10 заль мэх

Кейт Миддлтон бол олон охид эмэгтэйчүүдийн загварын үлгэр жишээ болсон онцгой бүсгүй билээ. Тэгвэл тэр яаж ордны хувцаслалтын дэг ёсыг зөрчилгүйгээр харц булаам дэгжин харагддаг талаар олж мэдэцгээе.

Кэтрин хувцас оёдлын газраар цөөнгүй үйлчлүүлдэг

Гүнгийн авхай бараг бүх хувцасаа тусгай оёдлын газар өгдөг ба түүнд зохицох нарийн ширийн зүйлсийг тааруулахад тохирсон хамгийн оновчтой сонголт юм. Тэр бас маш хэмнэлттэй бөгөөд хуучин хувцсаа байнга шинэчлэн өмсдөг. Жишээ нь, 2018 онд жирэмсэн байхдаа өмссөн пальтогоо саяхан шинээр засварлаж өмссөныг олон хүн анзаарчээ.

Тогтсон үсний засалт

Жилээс жилд Кейтийн үсний засалт бараг өөрчлөгддөггүй- мөр давсан бор хүрэн өнгөтэй үс. Тэр загварлаг будалт, буржгар хими, богино тайралт гээд алийг нь ч сонирхдоггүй аж. Түүнчлэн Миддлтоны гол засалт нь ар талдаа шуух эсвэл хагас боох хэв маяг бөгөөд ямар ч үед цэгцтэй харагдах талаас нь сонгодог байна.

Чөлөөтэй хэв маяг сонгодоггүй

Миддлтоныг задгай хэв шинжтэй үйлдвэрийн хувцас өмссөнийг барагтаа л анзаарч харахгүй. Учир нь тэрээр ихэвчлэн сонгодог загвараар дагнадаг ба ордны соёлд нийцэхгүй ирвэсэн хээтэй цамцыг хүртэл бусад зүйлстэй хослуулан ихэмсэг байдлаа бий болгодог.

Бүсийг тохируулан зүүдэг

Бүс нь танийг илүү дэгжин, гоёмсог байх боломжийг олгохын зэрэгцээ хөлийг урт харагдуулах давуу талтай тул Кейтийн үнэнч сонголт болдог.

Нөхцөл байдлаас шалтгаалан хувцасныхаа уртыг сонгодог

Албан ёсны хүлээн авалт дээр тэр ерөнхийдөө өвдөгнөөс арай доогуур урттай нэг өнгийн даашинз сонгодог бол олон нийтийн арга хэмжээнд шагайгаар татсан урттай гялалзсан шигтгээтэй даашинз өмсдөг. Мэдээж Кэтрин өвдөгнөөс дээш банзал, эсвэл даашинз өмсдөггүй нь ордны журамтай холбоотой юм.

Гурвалжин заханд дуртай

Заримдаа Кейт энгийн хувцсанд чимэг оруулж өмсдөг төдийгүй гурав дах хүүхдээ гаргасны дараа төрөх эмнэлгээс гарч байхдаа ч жирийн улаан даашинз дээрээ зах хадсан байв.

Натурал нүүр будалтыг илүүд үздэг

Түүний өдөр тутмын будалт нь бага зэрэг тень, бор сүүдэр, бүдэг уруулын будаг, хацар өнгөлөгчөөс бүрдэх ба онцгой үед л Smokey eyes будалтаар будуулж, хиймэл сормуус наадаг.

Оёдол нугалаас дээр анхаарлаа хандуулдаг

Тэрээр өөрийн бие галбирыг хэрхэн онцлохоо сайн мэддэг учраас хувцасны оёдол нугалаасыг их анхаарч үздэг.

Өдөр тутмын хувцаслалтдаа судалтай цамц өмсөх нь элбэг

Судалтай цамц нь гүнгийн авхайн нэг төрлийн онцлог зүйл болсон бөгөөд ямар ч хувцсан дээр өмсөхөд тохиромжтой, эвтэйхэн байдаг.

Энгэрийн тэмдгээрээ утга учрыг илэрхийлдэг

Хааны ёс жаяг болон Кейтийн өөрийнх нь даруу зан нь хязгаарлагдмал хэм хэмжээнээс гарахыг зөвшөөрдөггүй. Тиймдээ ч Миддлтон өөрийн үзэл бодлоо жижиг чимэглэлүүдээр илэрхийлэх нь олон. Жишээ нь, царс модны хэлбэртэй энгэрийн зүүлт нь түүний гэр бүлийг бэлгэддэг бол агч навчны зүүлтийг Канад руу айлчлахдаа зүүдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!