Кардашиан эгч дүүсийн хамгийн царай муутай гэгддэг байсан Хлое Кардашианы гэнэтийн өөрчлөлт, гялалзаж эхэлсэн түүх

Хлое бол Кардашианы гэр бүлийн 6 хүүхдийн нэг бөгөөд саяхан тэрээр нэгэн ярилцлагадаа нэлээд хэдэн жилийн өмнө түүний гадаад төрхийг олон хүмүүс,  хэвлэл мэдээллийнхэн хүртэл шүүмжилж ялгаварлах хандлага гарсныг дурдсан ба энэ бүх дарамтаас яаж өөрийгөө чөлөөлсөн тухайгаа хэлжээ. Тиймээс Хлое-ийн энэ түүхийн  дэлгэрэнгүйг дараах нийтлэлээр дамжуулан бэлтгэлээ.

Хлое 1984 онд төрсөн ба хоёр эгч хоёр дүү нэг ахтай. Хлое-г 19 настай байхад алдарт хуульч байсан аав нь өнгөрсөн бөгөөд энэ явдлаас олон жилийн дараа түүнийг нийгмийн сүлжээгээр үзэсгэлэнт эгч, дүү нараасаа тэс өөр  царайтай хэмээх яриа газар аваад байлаа. Тиймээс Хлое цуу яриаг няцаахын тулд ДНХ-н шинжилгээ хүртэл хийлгэж байжээ.

Түүнчлэн тэр сургуульд байхдаа нэг ч найзгүй байсан тул хамгийн сайн гэсэн гэрийн сургуульд сурах болсон гэдэг. Харамсалтай нь үүний дараахан охин осолд орж тархиндаа гэмтэл авч байжээ.

2007 онд “Кардашианы гэр бүл” реалити шоу эхэлснээр тэдний амьдрал эрс өөрчлөгдөж, эхлээд Ким шоуны гол од болж, алдрын тавцанд гарч эхлэв. Дараа нь дүү нар нь ч мөн олны танил болсон бөгөөд Кендалл амжилттай топ моделийн гараагаа эхлүүлж, Кайли гоо сайхны брэнд бий болгожээ.

Хлое удаан хугацааны турш нугасны муухай дэгдээхий шиг үлдэж, сэтгэл санаагаар унаж байв. Мөн үүний нэг шалтгаан нь тэр 178 см өндөртэй байсанд орших ба загвар өмсөгч дүү шигээ нарийхан биетэй биш учраас энэ байдал түүнд дарамт болсон аж. Гэхдээ тэр зүгээр л өндрөөсөө огтхон ч ичих хэрэггүй гэж ухаарсан бол байдал арай дээр байх байжээ.

Үүнээс гадна Хлое-ийн өөр нэг асуудал нь олон жил тэмцсэн илүүдэл жин юм. Тэрээр  ээжийнхээ шаардлагаар тураах эм уугаад ч нэмэргүй байв. Ээж Крис Женнерийн хувьд шоуны эхэн үеэс эхлээд л охидынхоо гадаад төрхөнд ихээхэн анхаарал хандуулсан тул стилистүүд өдөр бүр тэдний нүүр будалт үс засалт дээр ажилладаг байсан нь Хлоед бас нэг сэтгэлийн дарамт өгчээ.

Түүнчлэн Хлое-с түүний тухай хамгийн таагүй сэтгэгдэл юу болохыг асуухад “Бурхан минь, ийм сэтгэгдэл маш олон байсан. Би дүү нартайгаа байнга харьцуулагддаг, тэд надаас хамаагүй үзэсгэлэнтэй гэдгийг үргэлжилж бичдэг, Би тэдний хамаатан гэхэд ч итгэхээргүй тийм л өөр” гэдгийг нэлээд их хүн хэлсэн гэж хариулжээ.

Гэхдээ цаг хугацааны эсрэг тэр энэ бүхнийг тоохоо больж, тэдний өмнө ямар хүчирхэг нэгэн болохоо харуулахыг зорьсон ба үүнд гэр бүлийнхэн нь маш их тусалсныг тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл тэр бусдын бодлоор өөрийгөө чиглүүлэх хэрэггүйг ойлгосон юм.

Мөн энэ жил Хлое анх удаа Met Gala Ball-д уригдаж гялалзсан даашинзтай гэрэл зурагчдын өмнө зогссоныг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!