Хадам ээжтэйгээ хил хязгаар тогтоох үр дүнтэй 6 арга

Хадмуудтайгаа, ялангуяа хадам ээжтэйгээ тааруухан харилцаатай олон бэрүүд байдаг. Ихэнх тохиолдолд үүний гол шалтгаан нь шинэ хүнийг гэр бүлийн гишүүнээ гэж хүлээн зөвшөөрөхгүйд оршиж, зарим талаараа таагүй орчин бий болгодог. Харин энэ байдлыг зогсоохын тулд 2 тал илэн далангүй ярилцаж, бие биенийхээ мэдрэмжийг хүндэтгэвэл ихэнх харилцаа эерэг үр дүнд хүрдэг тухай энэ удаагийн мэдээллээр дамжуулан хүргэж байна.

  1. Өөрийн мэдрэмжээ эртхэн хэлэх

Хосууд хүүхэдтэй болоход хадам ээж нар гэрт ойр ойрхон ирэх нь олон тохиолддог. Гэсэн ч энэ нь таньд таагүй, төвөгтэй санагдаж байвал төрж буй мэдрэмжээ түүнд хэлж, өдөр бүр эсвэл хүссэн үедээ ирэх боломжгүйг тайлбарлах хэрэгтэй. Мөн ядарсан үед таний зан авир өөрчлөгддөг болохыг ч бас ойлгуулах ёстой ба үүнийхээ төлөө шүүмжлэлд өртөх албагүйг ойлгоорой.

  1. Гэр орон, үр хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлыг зөвхөн хамтрагчтайгаа шийдэх

Эрчүүд гэр ахуйн асуудалд тэр бүр цаг зарцуулж, хүүхэдтэй болоход төдийлөн бэлтгэгдээгүй байдаг нь үнэн. Харин энэ тохиолдолд тэд ихэвчлэн ээжээсээ асууж, түүний зөвлөгөөг эхнэртээ дамжуулдаг бөгөөд энэ нь эхнэрийн санаа бодлоос тэс өөр байх магадлал өндөр. Тиймээс үзэл бодлын зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд нөхөртөө энэ талаар ойлгуулж, зөвхөн хоёулаа л болгох ёстой амьдрал гэдгийг хэлээрэй. Ингэснээр хадмуудын үл ойлголцлыг багасган хил хязгаар тогтооход илүү хялбар болно.

  1. Хадамтайгаа тэмцэлдэх хэрэггүй

Ээжүүд хүүхдүүдээ энэ хорвоогийн хэнээс ч илүү мэддэг, өөрийгөө амьдралынх нь цор ганц төгс хайрладаг эмэгтэй гэж итгэдэг. Тиймдээ ч хүүг нь өөр эмэгтэй хайрлаж халамжлах үед үүнийг эсэргүүцэх хандлага илэрдэг. Гэхдээ ийм нөхцөлд хадам ээжтэйгээ өрсөлдөхөөс илүү түүнийг хүүгээс нь холдуулах талаар бодоогүй гэдгийг тайван байдлаар хэлэх хэрэгтэй. Мөн үүгээр ч зогсохгүй нөхөртөө эцэг, эхтэйгээ цагийг зугаатай өнгөрөөхийг санал болговол байдал хамаагүй дээрдэнэ.

  1. Долоо хоногийн тогтсон өдөр зочлох эсвэл дуудлага хийх хуваарь гаргаарай

Хэрэв хадам ээж тань төлөвлөөгүй үед гэнэт ирдэг бол нөхөртэйгөө ярилцаад хуваарь гаргавал зохимжтой байдаг. Жишээ нь, танай гэрт ням гараг бүр зочлох, 7 хоногт хэд хэдэн видео дуудлага хийх гэх мэт. Гэхдээ энэ саналаа аль болох эвтэйхнээр хэлж, зөвшөөрөхийг нь хүлээх хэрэгтэй.

  1. “Үгүй” гэж хэлэхээс бүү санаа зов

Та нөхөртэйгөө ярилцан дээрх хуваарийг гаргаагүй бол хадам ээж тань хүссэн үедээ ирж болох талаар асууж магадгүй. Харин энэ үед зарим бүсгүйчүүд хадамдаа таалагдах, муу сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөр хийх зүйл байсан ч зөвшөөрч орхидог. Гэхдээ ингэх нь маш буруу бөгөөд түүний ач зээтэйгээ уулзах хүслийг харгалзан өөр өдөр санал болгож, үгүй хэмээн хэлж сураарай.

  1. Хэрэв ямар ч арга нэмэр болохгүй байвал гэр бүлийн сэтгэл зүйчид хандах хэрэгтэй

Дээрх хэдэн аргаас аль нь ч тус болохгүй хадам ээж тань хүссэнээрээ танай амьдралд ороод байвал гэр бүлийн сэтгэл зүйчид хандан эмчилгээнд хамрагдахыг хичээгээрэй. Мэргэжлийн хүмүүс түүнд асуудлыг ойлгуулах нь хамаагүй дээр байх нь мэдээж. Гэхдээ эцэст нь энэ алхам ч гэсэн нэмэргүй бол та түүнээс хэсэг хугацаанд харилцаагаа завсарлаад үзвэл хэрэг болж магадгүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!