Мэрилин Монрогийн даашинзыг өмсөхийн тулд Ким Кардашиан ямар золиос гаргасан бэ?

Өнгөц харахад Ким Кардашианы Met Gala-д өмссөн даашинз нь энгийн хийцтэй мэт санагдах ч Холливуудын түүхийн нэг хэсэг учраас маш их үнэ цэнийг илэрхийлдэг. Харин “Keeping up with the Kardashians” шоуны од бүсгүй Ким үүнийг өмсөхийн тулд чухам юутай нүүр тулсаныг бэлтгэн хүргэж байна.

Даашинзны эртний түүх

Мэрлин Монро 1962 онд Медисон Сквер  Гарденд ерөнхийлөгч Жон Ф.Кеннедид “Happy Birthday” дууг дуулж өгөхдөө энэ даашинзаа өмссөн байсан нь “Ерөнхийлөгчийн даашинз”хэмээн хочлогдоход хүргэжээ. Тухайн үед уг хувцас нь ил задгай байдлаараа ихээхэн шуугиан тариад байсан бөгөөд саяхан Ким Кардашиан үүнийг “Анхны гэрэлтдэг даашинз” гэж тодорхойлжээ.

Дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй даашинз

Мэрлин Монро загвар зохион бүтээгчээсээ цорын ганц, нүд гялбам даашинз урлахыг хүссэн гэдэг. Тиймээс ерөнхий зургийг нь дизайнер Боб Макки гаргаж, эцсийн бүтээлийг дизайнер Жан Луис бодит болгожээ. Мөн Мэрлин уг бүтээлийн төлөө 1440 доллар зарцуулсан байдаг.

Харин 2016 онд Риплигийн “Believe it or Not” музей түүний даашинзыг дуудлага худалдаагаар 4.8 сая доллараар худалдан авчээ. Тэр цагаас хойш уг бүтээлийн үнэ цэн нэмэгдэж, одоо 10 сая доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд дахин дуудлага худалдаа зохиоход Ким Кардашиан үүнийг өөрийн болгосон аж. Мөн энэ нь түүнд Риплийн музейд ирсэн бизнесийн зарим хүмүүстэй танилцах завшаан болжээ.

Даашинзыг өмсөх нөхцөл

Мэдээж даашинз түүхэн бүтээлд тооцогддог тул зүгээр л аваад өмсөх шиг энгийн зүйл биш бөгөөд зарим нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байжээ. Эхлээд Кимийг урьж, түүний биед тохирсон ижил хувилбарыг өмсгөж үзсэн нь маш сайхан харагдсан ч, бодитоор өмсөх үед тийм ч аятайхан биш байв. Нэг ёсондоо тэр бага зэрэг жин хаях хэрэгтэй болж, фитнессийн эрчимтэй дасгалуудыг хийж эхлэв. Тэр ч байтугай Мэрлиний өмссөн шиг төрх бүтээхийн тулд үсээ цагаан шаргалаар будуулж, мэргэжлийн хүмүүстэй хамтран уг бүтээлд маш нямбай хандаж байлаа.

Тухайлбал тэрээр зөвхөн зураг авхуулахдаа л жинхэнэ даашинзыг өмсөж, шатаар буух өгсөх гэх мэт үедээ хуулбарыг нь өмсөж байжээ.

Түүнчлэн Монрогийн энэ даашинзтай зургийг Кардашяны царайгаар сольсон ноорог зургийг олон нийтийн сүлжээнд байршуулсныг Риплийн музей хуваалцжээ. Үүний зэрэгцээ алдарт од Ким, 1962 онд Мэрлин Монрогийн өмсөж байсан гайхалтай даашинзыг өмссөн нь нэр төрийн хэрэг байлаа хэмээн сошиал сүлжээндээ нийтлэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!