Байцаатай өндөгний хуймаг хийх амттай жор: Өвөрмөц содон бас үнэхээр амттай

Хамгийн бага орцоор хийгддэг байцаатай өндөгний хуймаг бэлдэж сурснаар үдийн эсвэл оройн хоолны маш амттай хачир болох болно.

Орц:

  • Байцаа – 300гр
  • Өндөг – 2ш
  • Гурил – 3ц/х
  • Ногоон сонгино – 1 багц
  • Перец – Амталгаагаар
  • Давс – 1ц/х

Хийх арга:

Байцаа болон ногоон сонгиноо сайтар жижиглэнэ. (шинэ ургацын эсвэл Бээжин байцаа сонгоорой. Эдгээр сорт нь хамгийн шүүслэг зөөлөн, хурдан болдгоороо давуу талтай).

Дараа нь үүн дээрээ өндөг, давс, перец, гурилаа хийж цохилттой хутгана. Бэлэн болсон даруйд нь хайруулын тавганд тос хийж халаагаад байцаатай өндгөө тараах маягаар хийж өгнө.

Сүүлд нь хайруулын тавагны тагийг таглаад бага гал дээр 10 минут болгох хэрэгтэй. Ингэхдээ дундуур нь байцаатай өндгөө нөгөө талаар нь эргүүлэхээ мартуузай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!