Загас шарахдаа ясыг нь түүж цаг алдалгүй, сое соусанд болгоход л хангалттай: Япон загасчдын туршлага дээр үндэслэв

Япон ресторанд загасны мах хамгийн үнэтэй байдаг бөгөөд тэр хэрээрээ амт чанар сайтай, онцгой амтыг үйлчлүүлэгчдэд санал болгодог. Харин уг загас шарах гайхалтай арга нь тийм ч хэцүү биш энгийн байдаг нь үнэхээр сонирхол татахуйц бөгөөд хэрхэн хийдгийг энэ удаагийн мэдээллээс сонирхоорой.

Хийх арга:

Юун түрүүнд та ямар ч загас сонгож болох ч аргана загасаар хийвэл хамгийн тохиромжтой байдаг ба сэрвээ сүүлийг нь тасдаж, гэдэс дотрыг нь гаргаад маш болгоомжтой хайрсыг цэвэрлэн угаана. Харин ясны талаар санаа зовох хэрэггүй бөгөөд гэдэс хэсгээр уртааш нь гүн зүсэж өгнө. Мөн хөндлөнгөөр нь ч бас хэд хэд зүсэхээ мартаж болохгүй.

Дараа нь саванд сое соус болон бага зэрэг цуу холино. Мөн энэ үед хайруулын тавганд тос хийж халаах ба халсан хойно нь загасаа 2 талаар нь шаргал болтол нь шаран болгож эхэлнэ. Түүнчлэн загасаа өөрийн мэдрэмжээрээ амталж болох ба саримс, сонгино давстай хамт шарах боломжтой.

Харин загас болохоос ойролцоогоор 7 минутын өмнө соусаа дээр нь хийж ердөө 4 минут буцалгаад л гаргана.

Эцэст нь соус загасыг маш зөөлөн болгосон байхаас гадна ясыг нь хүртэл уусгаж буталсан байх болно. Ингээд л амттай дээрээс нь ясгүй Япон маягийн шарсан загас бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!