Нарийхан тэгшхэн хөлтэй байсан ч, хөлийг онцгүй харагдуулдаг гутлын 7 төрөл
Ямар ч гутал зурагт эсвэл сэтгүүл дээр гарахдаа олон хүнд таалагддаг боловч тэр болгоныг бодитоор өмсөхөд санаснаас зөрөх нь олон. Тиймээс хүмүүсийн нийтлэг байдалд үндэслэн аль гутлыг өмсөхөд загварлаг хийгээд тохиромжгүй болохыг уг нийтлэлээс хүлээн авна уу.
- Зузаан ултай өсгийт
Хөлийг урт нарийхан харагдуулахын тулд стилистүүд гутлын зарим сонголтуудыг зөвлөдөг ба үүнээс жишээ болгон авч үзвэл:
- богино өсгийтэй гутал нь хөлд эвтэйхнээс гадна эмэгтэйчүүдийн ерөнхий дүр төрхийг илүү туранхай харагдуулж өгдөг.
- Хуруу ил гардаг, онгорхой өсгийтүүд нь хөлийг урт харагдуулахад нөлөөлдөг.
- Платформ нь буюу зузаан ултай гутлын хувьд үдээстэй гутал хэлбэрээр өмсвөл тохиромжтой байдаг.
Үүнээс харахад зузаан ултай шөвгөр хоншоортой өсгийтүүд нь төдийлөн зохицохоор загвар биш бөгөөд хэрэв та энэ төрлийн өсгийт өмсмөөр санагдвал нимгэн ултайг сонговол хамаагүй дээр байна. Дээрээс нь өнгө сонголтын хувьд цайвар, цагаан, биеийн өнгө зэрэг нь хөлийг сайхан харагдахад нөлөөлдөг байна.
- Оосор, нимгэн ултай өсгийт
Гуталны нарийн ширийн зүйлээс хүртэл өргөн харагдах уу, нарийн харагдах уу гэдэг нь шалтгаалдаг. Тийм ч учраас нимгэн ул оосор бүхий ийм өсгийтийн хувьд тавхайг илүү том болгож, бүдүүн шилбэтэй мэт харагдуулдаг. Харин үүний оронд арай өргөн оосортой зурагт үзүүлсэн шиг хавтгай ултай гутал сонгохыг зөвлөж байна.
- Бөөрөнхий хоншоортой гутал
Магадгүй ийм хоншоортой гутал нь хөлд эвтэйхэн байж болох ч бага насны охидод илүү зохимжтой. Тиймээс үүнийг өмсөхөө больж, наад зах нь жижиг өсгийтэй гутал сонгох хэрэгтэй. Гэхдээ та яалт ч үгүй дугуй хоншоортой гутланд дуртай бол өвдөгнөөс доош урттай банзалтай хослуулахыг хичээгээрэй.
- Ботинк гутал
Дерби, Оксфорд хэмээн нэрлэгддэг ботинк гутал нь битүү загвартай хавтгай ултай тул хөлийн муруй, өө сэвийг тодотгож өгдөг аж. Харин хөлөө эмэгтэйлэг нарийн харагдуулахыг хүсвэл оломтой зуны сандалууд өмсөхийг санал болгоё.
- Шагайгаараа оосортой өсгийт
Хэрэв та махлаг, зузаан хөлтэй бол ийм өсгийтөөс татгалзах хэрэгтэй ба энэ нь шилбэ, шагай орчмыг улам том харагдуулдаг аж. Тэгэхээр үүний оронд өсгийн араар татсан оосортой гутал сонгохыг стилистүүд зөвлөдөг байна.
- Өргөн шилбэтэй, шулуун загварын гутал
Урт нарийн хөлтэй моделиуд энэ төрлийн гутал өмсөн гайхалтай харагдаж чаддаг ч жирийн эмэгтэйчүүдэд төдийлөн сайхан харагддаггүй. Тухайлбал, гутлын урт өвдөгнөөс доогуур байвал хөлний тэгш бус байдлыг онцолж шилбийг байгаагаас нь бүдүүн харагдуулдаг. Тиймээс үүнийг өмсөхөөс татгалзаж, шөвгөр үзүүртэй урт бариу өсгийт өмсөх нь загварлаг нэгэн болоход тусална.
- Түрүүгээрээ чимэглэлтэй гутал
Зарим эмэгтэйчүүд чамин харагдах үүднээс түрүүндээ үслэг эмжээр, гинж, гархи, оосор зэрэг нэмэлт зүйлтэй гутал сонгох нь элбэг. Гэхдээ энэ сонголт нь алдаа болж шагайг илүү өргөн болгож, төрхийг бүхэлд нь өөрчлөх ч сул талтай байдаг. Харин үүний оронд цэвэрхэн, дээрээс нь тод өнгийн өсгийт сонгох шаардлагатай.