Оюутан сурагчдыг шалгалтаа сайн өгөхөд туслах 11 зөвлөгөө
Оюутны амьдрал нэг талаараа шинэлэг мэт боловч нөгөө талаараа зарим бэрхшээлийг араасаа дагуулдаг. Жишээ нь, хичээлүүд нь ЕБС-иас нэлээд хэцүү дээрээс нь мөнгө санхүүгийн асуудалтай тулгарах гэх мэт. Харин энэ үед оюутнуудын амьдралыг илүү хөнгөвчлөх хэд хэдэн арга зөвлөмжүүдийг мэдээд авчихвал тийм ч хүндрэлтэй биш байдаг.
- Багаар ажиллаж сурах
Үр дүнтэй суралцахын тулд багаараа ажиллаж сурсан байх хэрэгтэй ба ингэснээр тухайн сэдэвтэй холбоотой шинэ мэдээллийг солилцох, санаа бодлоо илэрхийлэх, хамтдаа хөгжилтэйгөөр суралцах зэрэг олон давуу талыг мэдэрнэ.
- Бохь зажлах
Бохь зажлах нь амны хөндийн эрүүл ахуйг сахихаас гадна танин мэдэхүйн болон төвлөрөх чадварт эерэгээр нөлөөлдөг нь туршилтаар батлагдсан бөгөөд ялангуяа эхний 20 минутад хичээлийн гүйцэтгэл илт нэмэгдсэн нь ажиглагджээ.
- Хичээллэх орчноо солиод үзэх
Ихэнх оюутнууд зөвхөн гэртээ хичээлээ хийхийг илүүд үздэг. Гэвч нэг л болж өгөхгүй байвал хичээллэх орчин нөхцөлөө өөрчлөөд үзээрэй. Жишээ нь, цэцэрлэгт хүрээлэн, кофе шоп, номын сан зэрэг нь таныг тайван болгож, суралцах үйл явцыг хөнгөвчилж өгдөг. Үүнээс гадна бага зэрэг завсарлага авч агаарт гарах нь тустай гэдгийг санаарай.
- Наадаг цаас ашиглах
Хамгийн чухал хичээлийн хэрэгслүүдийн нэг бол яалт ч үгүй наалддаг цаас байдаг. Энэ нь зарим нэг хэцүү нэр томьёо, тодорхойлолт зэргийг тэмдэглээд дараа нь санахад маш их хэрэг болж, хамгийн гол нь хэрэглэхэд тун хялбар гэдгээрээ давуу талтай. Мөн та үүнийг номын бүлэг болон хуудсыг төвөггүй олоход ашиглаж болно.
- Аливаа зүйлийг чангаар уншиж бэлдэх
Суралцаж байх үедээ өөрөө өөртэйгөө ярьж, энэ нь юуны тухай байсан, үүнээс ямар санаа авсан талаар асуух нь муугүй үр дүнтэй байдаг. Түүнчлэн илтгэл, төсөл, бие даалт зэргийг хийхдээ хүнгүй газар чангаар уншиж бэлдвэл бүх зүйлийг хялбархан санаж, бусдын өмнө гарахдаа өөртөө итгэлтэй байхад нэмэр болдог байна.
- Ус уух
Шалгалт эсвэл чухал хичээл бэлтгэхдээ байнга устай явах хэрэгтэй. Учир нь хүний тархины 75 орчим хувийг ус бүрдүүлдэг тул өөрт тохирсон хэмжээгээр шингэн зүйл уух нь тархины үйл ажиллагааг дэмжих давуу талтай.
- Мөнгөө гамтай хэрэглэх
Оюутнуудын хувьд тогтмол орлогогүй учраас мөнгөө хэмнэж сар бүрийн төсөв гаргах нь үнэхээр чухал юм. Ингэснээр илүү зүйлд санхүүгээ үрэх шаардлагагүй үдэшлэг, цэнгээнд явахаас сэргийлж, эсрэгээрээ яг хэрэгцээт зүйлдээ л мөнгөө зарцуулах дадлыг суулгаж өгөх юм.
- Ямар нэг зүйл цээжлэхдээ хар шоколад идэх
Хар шоколаданд агуулагддаг флаванойд, антиоксидант бодисуудын ачаар үүнийг идэх үед анхаарал төвлөрөлт 2 цаг орчим нэмэгддэг болохыг шинжлэх ухааны судалгаагаар тогтоожээ. Мөн хар шоколад нь цагаан эсвэл сүүлтэйгээсээ илүү их какао агуулдаг ба энэ нь цусны даралт бууруулах, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, чихрийн шижинг багасгах гэх мэт хэд хэдэн ашигт шинж чанартай байдаг гэнэ.
- Чөлөөт цагаараа баримтат кино үзэх
Заримдаа хичээл хийх нь үнэхээр уйтгартай байдаг шүү дээ. Тиймээс энгийн кино, баримтат кино, тэр ч байтугай театрын жүжиг хүртэл үзэх нь суралцах сонирхолтой арга болдог. Мөн сурсан зүйлээ бодитоор харснаар илүү сайн ойлгоход туслах нь гарцаагүй юм.
- Хэрэв дотуур байранд амьдардаг бол завсарлага авах хэрэгтэй
Өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй хамт амьдрах нь оюутнуудад ялангуяа 1-р курсийнхэнд бага зэрэг хэцүү байдаг ба энэ нь цаашлаад сэтгэл санаанд нөлөөлж, суралцах үйл явцыг удаашруулах эрсдэлтэй байдаг. Тийм учраас чимээ шуугиантай жижиг өрөөнөөс холдож аль боломжтой, хөл хөдөлгөөн бага газар хэсэг байхад гэмгүй бөгөөд ингэснээр буцаж байрандаа ирэхэд илүү тайван амгалан байх болно.
- “Шагнах тогтолцоо”-г ашиглах
Их сургуулийн оюутнуудын мэдэх ёстой шинэ арга бол ямар нэг зүйлийн ард гарсныхаа дараа өөрийгөө урамшуулж, дуртай зүйлээ авах явдал юм. Жишээ нь, улирлын шалгалтаа амжилттай өгсний дараа шоколад, зайрмаг зэрэг хүссэн амттанаа авч идэх гэх мэт.
Түүнчлэн бид ажиллах, суралцах үедээ утсаа шалгах зуршилтай болсон байдаг. Харин ийм нөхцөлд утасны мэдэгдлүүдээ хааж өөрөөсөө холдуулах нь өөрийнхөө төлөө хийх бас нэг том алхам гэдгийг санаарай.