Дулаахан сэтгэл, дэмжлэг л биднийг бууж өгөхгүйгээр цааш амьдрах хүчийг өгдөг болохыг батлах зургууд
Амьдралд жаргал гуниг ээлжилдэг ч гэлээ, зовлон бүхнийг хайрын хүчээр давж болно. Зөвхөн эсрэг хүйстний хайр дурлал бус, хүмүүсийн нэг нэгнээ гэх дулаан сэтгэл, хайр л энэ дэлхийг эргэлдүүлдэг. Та ч бас бусдад хайрыг түгээж, бага ч атугай тус хүргэж яваарай. Хүнд гаргасан сайхан сэтгэл эргээд хур болж асгардаг гэдгийг бүү мартаарай.
Хүү маань үнэхээр тухтай унтаад байгаа болохоор сэрээж чадахгүй яг ийм байрлалаар 2 цаг сууж байна. Гар маань хэдийн мэдээ алдчихсан хүнд байдалтай л байна шүү.
Жирэмсэн болсныг маань дуулаад эмээ маань хаа холоос жимс илгээсэн нь.
Орон гэргүй, хоол хүнсгүй болсон хүмүүст зориулсан мухлаг. Энд хүмүүс өөрөөсөө илүүчилж хийгээд үлдсэн зүйлсээс хэрэгтэй авч ч болдог.
Бага байхаасаа номонд дурласан, номын сангаас салдаггүй хүүхэд байлаа. Эцэст нь миний бичсэн ном тавиур дээр өрөөтэй байхыг харах үнэхээр гайхалтай байна.
Ажлаасаа ядарч гэртээ иртэл хадам ээж сэтгэлийг минь сэргээхээр дуртай цэцгийг маань илгээсэн байв.
Эцэст нь хөл дээрээ зогсож чадлаа.
Хичээлээ хийж байтал найз залуу маань тархиа сэргээ гээд амттай цай жигнэмэг авчирч өгсөн.
Нээрээ л өөрийн хүүхэд үнэхээр өөр байдаг юм байна. Харцаа ч салгаж чадахгүй юм.
Хүү маань анх удаа ээжийгээ хараад инээж байгаа нь.
Хэн нэгэн борооноос машиныхаа цонхыг нээлттэй орхичихож. Хажуугаар нь зүгээр өнгөрч чадалгүй хувцсаа нөмөргөөд орхилоо.
Хэцүү зүйлс тохиолдоод нүднээс нулимс урсаад байсан юм. Гэтэл хажуугаар өнгөрч явсан нэгэн хурдхан буцаж ирээд цэцэг өгчихөөд явсан.
Сэтгэл гэдэг жижигхэн үйлдлээс харагддаг.