Хүн бүрийн танил болсон алдартай газруудын хэний ч мэдэхгүй гайхалтай нууцууд

Зарим барилга байгууламжийн түүхийг судлаад үзвэл олон сонирхолтой, бидний мэдээгүй зүйлс оршиж байдаг нь гайхалтай. Үүний нэгэн адилаар алдартай газруудын нууц хэсэгт юу юу багтдагийг хамтдаа олж мэдэхийн зэрэгцээ бусадтайгаа ч бас хуваалцаарай.

1. Сфинксийн доторх нууц өрөөнүүд

Сфинксийг бид элсэн цөл дундах том хөшөө гэдгээр нь л сайн мэддэг. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөшөөний хажуугийн хэсэгт маш нарийн хонгил, танхимууд байх бөгөөд энэ нь барилгын ёроолд хүргэдэг аж.

2. Чарингийн хөндлөн замын доогуурх далд гудамж

Уг уулзвар нь “Little Compton” гэх хуучин гудамжны дээгүүр баригдсан ба сүүлд хийгдсэн сараалж хашлаганы завсраар доош харвал гудамж байсан ул мөрийг тогтоох боломжтой.

3. Трафалгар талбайн гэрлийн шон хэлбэртэй бяцхан цагдаагийн байр

Энэ талбай нь Лондонгийн хамгийн хөл хөдөлгөөнтэй газруудын нэг учраас харуул хамгаалалт зайлшгүй хэрэгтэй байдаг. Иймээс энэ талаар хүмүүст мэдэгдүүлэхгүй байх үүднээс энд жижигхэн цагдаагийн газар байгуулахаар шийджээ. Хэдийгээр үүнийг одоо ашиглахаа больсон ч олон жуулчдын анхаарлыг татаж, гайхширлыг төрүүлдэг байна.

4. Валдорф Асториа доор байдаг нууцлаг 61-р зам

Нью Йорк хотын Валфорд Асториа зочид буудлын доор Манхэттэний мартагдсан 61-р зам болон хуучин галт тэрэгнүүд одоог хүртэл байдаг.

5. Леонардо Да Винчигийн баримал дахь далд тасалгаа

Леонардо Да Винчигийн нэгэн адил түүний хөшөөг бүтээсэн барималч ч бас ямар нэг нууц детайлыг бүтээлдээ шингээх дуртай бололтой. Барималч Ассен Пейков хөшөөгөө барьж дуусах үедээ, гол хэсэгт нь нууц хаалгатай тасалгааг бүтээсэн ба дотор нь илгэн цаас дээр бичээс бичин үлдээжээ.

6. Ромын Колизейн газар доорх хонгилууд

Энэхүү асар том байгууламж нь Ромын баялаг түүхийн гэрч юм. Харин түүхч, археологичид энэ газар судалгаа хийж байхдаа газар доороос “Гипогеум” хэмээн нэрлэгддэг нарийн хонгил сүлжээг илрүүлэн, гайхалтай нээлт хийжээ.

7. Ниагара хүрхрээнд орших муу ёрын сүнсний аймшигт агуй

Ниагара хүрхрээ нь  Нью Йорк, Канадыг ардаа орхих аялал жуулчлалын томоохон газруудын нэг билээ. Гэвч энэ хавцлаас олдсон муу ёрын сүнсний агуйн талаар тийм ч олон хүн сонсоогүй байж магадгүй бөгөөд домогт өгүүлснээр агуйд орсон хэн бүхэн азгүйдлийг араасаа дагуулдаг гэнэ.

8. Диснейланд дахь нууц клуб 33

 Диснейланд бол зүгээр нэг зугаа цэнгэлийн орон бус далд үйл ажиллагаа явуулдаг газар гэдгийг клуб 33-аас харж болно. Энэ нь ерөнхийдөө Диснейн дурлагчдын нууц клуб бөгөөд гишүүддээ тун өвөрмөц дадлага туршлагыг хуримтлуулдаг аж. Тийм ч учраас гишүүнчлэлийн өргөдөл гаргасан хүмүүсийн урт дараалал үүсдэг ба бүгд гэр бүлдээ талархсан захидал бичих ёстой байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!