Гэрийг тансаг, орчин үеийн харагдуулах интерьерийн 12 шинэ санаа

Гэрийнхээ интерьерийг шинэчлэхийн тулд заавал мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй нүүр тулах шаардлагагүй. Яг үнэндээ зүгээр л жижиг хэсгүүдэд анхаарлаа хандуулснаар ямар гайхалтай үр дүнд хүрч болдгийг энэхүү нийтлэлдээ онцлон тэмдэглэлээ.

1. Ханын толь

Ханандаа том хэмжээтэй толь байрлуулснаар өрөөний хэмжээг энгийн үеийнхээс хамаагүй том саруулхан харагдуулдаг байна. Мөн хэд хэдэн толийг зэрэгцүүлэн өлгөх буюу нэг ёсондоо толин хана үүсгэх нь орчин үеийн загварын бас нэг шийдэл юм.

2. Матте гадаргуутай бариул

Тавилга, хаалга, шүүгээ гэх мэт юуны ч бариул байсан бүдгэрэх, зураас гарах, будаг нь ховхрох шинж илэрдэг ба тийм ч том биш хэрнээ гэрийн өнгө үзэмжийг алдагдуулж байдаг. Тиймээс матте гадаргуутай эсвэл гууль зэсээр бүрхсэн бариулыг сонгох нь дээр.

3. Холимог материал

Мэргэжлийн дизайнерууд, өрөөний дотоод засал чимэглэлд мод, шил, металл гэхчлэн янз бүрийн материалыг холин засвар хийхийг зөвлөдөг аж. Түүнчлэн заавал шинэ тавилга авахгүйгээр загварын өөрчлөлт хийж болдог байна. Жишээ нь, арьсан буйдан дээр ноосон эсвэл үслэг дэвсгэр дэвсэх, сандал дээр сүлжмэл хөнжил тавих эсвэл модон ширээг металл хэсгүүдээр чимэглэх гэх мэт.

4. Хивс, хивсэнцэр

Загварлаг хивс хивсэнцрийн тусламжтайгаар өрөөний хоосон орон зайг дүүргэх боломжтой төдийгүй энэ нь тун тансаг, тайван мэдрэмжийг төрүүлдэг. Гэхдээ хивс сонгохдоо хэт жижиг биш, томдууг сонгох хэрэгтэй ба зарим нэг оворгүй тавилгыг дээр нь тавьж өгөөрэй.

5. Өдөн дэр

Синтетик дүүргэгчтэй дэр нь хурдан шалчийж хэлбэргүй болдог нь бага зэрэг онцгүй харагддаг. Тиймээс үүний оронд өдөн дээр хэрэглэвэл илүү удаан эдэлгээтэй байхын зэрэгцээ өнгө үзэмжид ч нөлөөлдөг байна.

6. Тод өнгөнүүд

Зөвхөн нэг тод өнгийг бусад бүдэг өнгөтэй хослуулах хэлбэрээр сонговол өрөөг сонирхолтой, тухтай болгох өндөр магадлалтай. Гэхдээ ийм зохицлууд нь 3 өнгөөр дагнасан байвал тохиромжтой байдаг. Жишээ нь, зураг дээрх шиг цэнхэр, цагаан, саарлын хослол бий болгож болно.

7. Өөр өөр хэв маяг бүхий шийдэл

Хэрэв та өөр өөр төрлийн хэв маягаар өрөөгөө шийдвэл тэр дороо л загварлаг шинэлэг байдал бий болдог. Тухайлбал, сонгодог уламжлалт загварыг орчин үеийн хийцтэй хослуулах нь үүний нэг илэрхийлэл юм.

8. Энгийн цагаан гэрэл

Өнгөний сонголт нь өрөөний харагдах байдалд чухал ач холбогдолтой. Тиймээс нарийн хийцтэй, хуучин гэрлээ сольж бөмбөрцөг хэлбэртэй минималист цагаан гэрэл сонгоорой.

9. Нээлттэй номын тавиур

Магадгүй та төрөл бүрийн номын цуглуулгатай бол тэднийг хаалттай шүүгээнд нуулгүй ил гаргаж тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нээлттэй номын тавиур нь дулаан  мэдрэмжийг өгдгөөрөө онцлог аж. Түүнчлэн ингэхдээ цагаан юм уу модон тавиур сонговол тохиромжтой.

10. Таазны чимэглэлүүд

Таазны хуучинсаг гэрэл, абжур зэргийг гоёл чимэглэлийн жижиг хэсгүүдээр нэмж чимэглэвэл сонирхолтой загварын шийдэл болж хувирна. Мөн үүнийгээ хүссэн өнгөөрөө будах ч боломжтой.

11. Шалны дэр

Орчин үед буйдангийн дэрнээс гадна шалны дэрийг ашиглах болсон ба үүнийг тавьснаар өрөөний ерөнхий хэв маяг шинэчлэгдэж, тохилог харагдах болно. Мөн дээр нь сууж тухалж болдгоороо давуу талтай.

12. Шалны дэвсгэр болон шүхрийн тавиур

Цас, бороо орсны дараа шүхрээс ус дусаж, шал тэр чигээрээ бохирдох талтай байдаг шүү дээ. Тэгвэл эдгээр зүйлс нь үүдний хэсэгт чимэг болж, цэвэр цэмцгэр байдлыг бий болгодгоороо тустай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!