Английн хатан хааны гэр бүлийн гишүүдийн ижил газарт өөр он цагт авахуулсан харьцуулсан зургууд

Британийн хааны гэр бүлийн амьдралд тохиолдсон бүхий л явдал, улс орнуудад хийсэн ажлын айлчлал, төрсөн өдөр, хурим, спортын арга хэмжээ, тэр ч байтугай өдөр тутмын үйл явдлууд гэрэл зургийн хальсанд хадгалагдаж үлддэг. Үүний тусламжтайгаар хатан хааны гэр бүлийн гишүүдийн хувийн амьдрал, хоорондын харилцааг илхэн харж болно. Энэ удаад та бүхэндээ хатан хааны гэр бүлийнхний амьдрал хэрхэн өөрчлөгдсөн болохыг гэрэл зурагнаас харьцуулж харцгаая.

Диана гүнж, хунтайж Чарльз нар 1984 онд, хунтайж Уильям, гүнгийн ахайтан Кэтрин нар 2018 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан мөч

Диана гүнж 1992 онд, хунтайж Уильям, гүнгийн авхай Кейт Миддлтон нар 2016 онд Таж Махалд зургаа татуулжээ.

Хатан хаан II Элизабет 1954 онд, гүнгийн авхай Кейт 2022 онд айлчлал хийж буй нь. 

Хааны хурим: Ханхүү Чарльз ба гүнж Диана (1981), хунтайж Уильям, Кейт Миддлтон (2011) 

Австралид хийсэн аялал: Диана гүнж, хунтайж Чарльз (1983), хунтайж Уильям, Кейт Миддлтон (2014) 

Ямайкад хийсэн бизнесийн айлчлал: Хатан хаан II Елизабет, хунтайж Филипп (1953), хунтайж Уильям, Кейт Миддлтон (2022) 

Диана гүнж, хунтайж Чарльз нар 1981 онд, хунтайж Уильям, Кейт Миддлтон нар 2011 онд хуримынхаа дараа Букингемийн ордны тагтан дээр

Хатан хаан, гүнж, гүнгийн авхай нарын анхны жирэмслэлт

Диана гүнж 1992 онд, Кейт Миддлтон 2016 онд Энэтхэгт олон нийтийн байгууллагуудад зочилсон нь.

Ханхүү Филип, хунтайж Уильям нар поло тоглож байна, 1950 болон 2018 он

Диана гүнж, хунтайж Чарльз нар хүүхдүүдийнхээ хамт, 1989 он. Кембрижийн гүнгийн авхай Кейт, хунтайж Уильям нар хүүхдүүдийнхээ хамт, 2020 он

Уимблдонд: Диана гүнж хүү ханхүү Уильямтай (1991), Кембрижийн гүнгийн авхай Кейт нөхөр хунтайж Уильямтай (2015)

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!