Элдэв химийн бодисгүй, аюулгүй бас шинэхэн жимс ногоо сонгох аргууд

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан дэлгүүр, зах, худалдааны төвүүдээс жимс жимсгэнэ, хүнсний ногоо худалдан авахдаа хамгийн амттай бөгөөд сайн боловсорсныг нь сонгох хамгийн чухал. Мэдээж түүхий эсвэл хэт боловсорсон жимс ногоо авч мөнгөө дэмий үрэх хүсэлтэй хүн үгүй шүү дээ. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгохдоо хэрхэн ялгаж авах талаар бяцхан зөвлөмжүүдийг нийтэллээ.

  1. Гүзээлзгэний дээд хэсгийг сайтар анхаарах

Зун худалдаалагддаг хамгийн эрэлттэй жимсний нэг бол гүзээлзгэнэ юм. Тиймдээ ч хүмүүс хамгийн улаан гэснийг нь шилэн авдаг ч, юун түрүүнд дээд навчны хэсгийг нь ажиглаад тэр орчмоор нь цагаан байвал жимс боловсорч гүйцээгүй байх магадлалтайг анхаарах нь зүйтэй. Мөнгө гүзээлзгэний хэлбэр хэмжээний хувьд том биш, жижгүүд нь илүү амттай, исгэлэн байдаг.

  1. Тоор сонгохдоо өнгийг нь ажиглах

Гэртээ хамгийн амттай, гүйцэд боловсорсон тоорыг авахын тулд өнгийг нь анхаараарай. Ерөнхийдөө дээрээ ногоон толбогүйг авах хэрэгтэй ба голчлон улаан, улбар шар өнгөтэй бол сонгож болно гэсэн үг. Гэхдээ тоорын олон сортоос шалтгаалан өнгө нь өөр өөр байж болох бөгөөд шар цагаан өнгөтэй нь бага зэрэг чихэрлэг байдаг.

  1. Бууцай нойтон байх ёсгүй

 Бууцайг сонгохдоо харлаж муудсан хэсэг байхгүйг сайтар шалгахын зэрэгцээ хийсэн гялгар уут, хайрцагт нь чийг бий эсэхийг ч бас нягтлаарай. Мөн тавиур дээр биш хөргөгчид хадгалсан бууцай авах нь тун сайн сонголт юм.

  1. Улаавтар чангаанз нь сайн боловсроогүй байдаг

Гүйцэд болсон чангаанз нь улаан туяатай байхаас илүү бага зэрэг зөөлөн, улбар шар өнгөтэй байх ба жаахан хатуу мэдрэгдэж байвал гашуун байх өндөр магдлалтай.

  1. Үхрийн нүд исгэлэн байхдаа боловсорсон байдаг

Үхрийн нүдний өнгө нь төрөл зүйлээсээ хамаардаг тул ногооныг нь шууд боловсорч гүйцээгүй гэж дүгнэх хэрэггүй. Түүнчлэн гүйцэт болсон үхрийн нүд нь бага зэрэг исгэлэн амттай байдаг бөгөөд иш нь хатсан, хүрэн өнгөтэй байх ёстой. Мөн хэрвээ энэ нь хүрэхэд хатуу хэвээр байвал чанамал хийхэд тохиромжтой.

  1. Лийр авахдаа дээд хэсгийг нь хараарай

Лийрийн боловсорч гүйцсэн эсэхийг нь шалгах найдвартай арга бол дээд хэсэгт нь хуруугаараа зөөлөн дарах юм. Ингэх үед тэр хэсэгтээ хонхойж байвал болсны шинж гэнэ. Гэхдээ үзүүрээс бусад хэсгээрээ буюу гол нь зөөлөн биш, чанга байх ёстойг санаарай.

  1. Вандуйны хальсыг харах хэрэгтэй

Чихэрлэг шинэ вандуй авахыг хүсвэл гялалзсан, тод ногоон өнгөтэй, хатууг нь сонгоорой. Харин шар өнгөтэй толбо үүссэн вандуй нь хуучин болсныг нь илтгэх учраас авалгүй үлдээсэн нь дээр.

  1. Том хулууг бүү сонгоорой

Хэдийгээр энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч том хэмжээтэй хулуу голдуу усархаг гашуун байдаг. Тиймээс оронд нь жижиг хэрнээ хатуу, хүнд хулуу авах хэрэгтэй.

  1. Угааж ууталсан шанцай нь тийм ч цэвэр биш байдаг

Олон худалдан авагчид угааж бэлтгэсэн гэх шошготой ногоо авахыг илүүд үздэг. Гэвч үнэндээ эдгээрийг хлортой усаар угаадаг ба чийгтэй нь гялгар уутанд хийснээр бактерийн түвшин эрс нэмэгддэг байна. Үүнээс гадна шар хүрэн толбогүй буюу хатаж хуучраагүй ногоо сонгохыг хичээгээрэй.

  1. Нэрсэн дээрх цагаарсан хэсэг нь чанартай болохыг илтгэдэг

Нэрс авах гэтэл гадуураа цагаарсан гээд орхичихдог бол энэ зуршлаа өөрчлөх цаг нь болжээ. Учир нь уг цагаан нь нэрсийг нарнаас хамгаалдаг байгалийн зүйл бөгөөд шинэхэн байдлыг хадгалдаг. Түүнчлэн жижиг нэрс нь ихэвчлэн чихэр багатай байдаг аж.

  1. Байцааны гаднах навчыг анзаарч байгаарай

Байцааны чанар, шинэлэг байдлыг тодорхойлох нь маш энгийн ба гялалзсан, дээрээс нь нягт ороолттой байх ёстой. Мөн хэрэв та хэрчиж жижиглэсэн байцааг илүүд үздэг бол энэ нь витамин С багатайг санах нь зүйтэй.

  1. Интоорыг өнгөөр нь шинжээд хэрэггүй

Интоор нь сортоосоо хамаарч улаанаас цайвар шар өнгөтэй байна. Тиймээс юуны өмнө тод ногоон мөчиртэй, гялалзсан, хатуу, том интоор авах нь зөв. Харин үрчлээтэй хэт зөөлөнгөөс нь татгалзвал зохистой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!