Дэлгүүрээс орц найрлага нь тодорхойгүй үйлдвэрийн хиам авахын оронд гэртээ илүү амттайгаар хийж сурцгаая

Гэрийн хиам нь хамгийн энгийн боловч үнэхээр амттай, будагч бодисгүй гэдгээрээ давуу талтай. Үүнд зөвхөн тахианы мах болон зарим нэг амтлагчууд л ордог ба илүү дэлгэрэнгүйг дараах хэсгээс уншаарай.

Орц:

  • Тахианы мөч – 2кг
  • Ус – 2л
  • Желатин – 25гр
  • Хүрэн манжин – 20гр
  • Давс – 10гр
  • Лаврын навч – 1-2ш
  • Тахианы мах амтлагч – 10гр

Хийх арга:

Эхлээд тахианы махаа давс, лаврын навч, амтлагчтай хамт ялз болтол нь чанана. Мөн илүү амт нэмэхийг хүсвэл лууван, сонгино хийж болно.

Дараа нь гарсан шөлнөөсөө 300гр-ыг тасдаж аваад желатинаа хийх ба сайтар уусгахын тулд зөөлөн гал дээр хутгана. Энэ үед тахианы махаа яснаас нь салгаад хүрэн манжин болон желатинтай шөлөө хийгээрэй.

Эцэст нь бүх найрлагаа ширхэггүй болтол нь холигч ашиглан холих ёстой бөгөөд үүнийгээ дурын саванд хийгээд хөргөгчид 4-6 цаг байлгана.

Хугацаа өнгөрсний дараа хүссэн хэмжээгээрээ зүсч, хайртай дотны хүмүүстэйгээ амтархан зооглоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!