Илүүдэл жин, унжсан гэдэсний хүчтэй дайсан гурвалжин будаа дэглэм

Өглөө өлөн элгэн дээрээ тослог багатай таргийг гурвалжин будаатай хольж идвэл нойр булчирхай, элэг болон бусад чухал эрхтнүүдийг бүхэлд нь цэвэрлэж, улмаар жин хасахад нэн тустай байдаг. Тэгэхээр та дор хаяж 2 долоо хоногийн турш үүнийг өглөөний цайндаа уух хэрэгтэй ба эхний өдрүүдээс л үр дүн нь мэдрэгдэх болно. Тиймээс юун түрүүнд 2 хоолны халбага түүхийн гурвалжин будаа, 200 гр тараг бэлдэх ёстой.

Дараа нь будаагаа сайтар угааж цэвэрлээд хүнхэр аягаруу хийж өгөх ба дээрээс нь тослог багатай таргаа нэмж холиорой. Гэхдээ үүнийгээ тэр дор нь шууд идэхгүй бөгөөд орой унтахынхаа өмнө бэлдээд өглөө нь идвэл маш тохиромжтойг сануулъя.

Харин өглөө сэрэхэд будаа таргандаа дэвтэж, зөөлрөн идэхэд бэлэн болсон байна. Мөн хэрэв та хүсвэл үүнд дээрээ бага зэрэг самар, үзэм, гадил, алим, зөгийн бал зэргийн аль нэгийг нэмэн хамт идэж болно.

Түүнчлэн хамгийн гол нь өлөн элгэн дээрээ идэхийг анхаарах ба хүссэн биеэ цогцлоож, эрүүлээр жингээ хасахад тань амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!