Зөөлөн бутарсан, бяслагтай бялуу хийх өвөрмөц жор: Гадуур зарсан ч борлуулалт сайтай байх болно

Хэрэв та үнэтэй газруудад зарагддаг амттай, хөвсгөр, зөөлөн бяслагтай бялууг гэртээ амтлахыг хүсвэл дараах зааврыг дагаад хийхэд л хангалттай.

Орц:

  • Ээдэм – 300гр
  • Өндөгний шар – 1ш
  • Давс – 1 чимх
  • Элсэн чихэр – 3ц/х
  • Хүүхдийн будаа – 1.5ц/х
  • Цардуул – 1ц/х

Хийх арга:

Ээдмийг давс, элсэн чихэр, өндөгний шартай хольж жигд өнгөтэй болтол нь хутгана. Дараа нь цардуул болон хүүхдийн будаагаа нэмээд дахин сайтар холивол зуурсан гурил шиг шинж чанартай болно.

Харин үүнийгээ 30-40 минут амраасны дараа гурилын ганбанз дээр тавьж, урт нарийн болгоод 5-6 хэсэгт хуваагаарай. Түүнчлэн бялуугаа бөв бөөрөнхий болгомоор байвал дээрээс нь аягаар таглаад эргүүлэхэд л болно.

Үүний дараа хайруулын тавганд багахан ургамлын тос халааж, бялуунуудаа хооронд нь наалдуулалгүй, 2 талаар нь шаргал болтол нь шарна.

Шаргалтаж эхэлмэгц тэдгээрийг хайруулын тавагнаас гаргаж хавтгай тавган дээр тавиад цөцгийн тосоор тослоорой.

Эцэст нь бялуугаа, халаасан шарах шүүгээний 180 хэмд 5 минутын турш болгох хэрэгтэй ба цөцгий, зөгийн бал болон дуртай чанамалаараа амтлан идээрэй.

Дашрамд хэлэхэд үүнд гурил биш хүүхдийн будаа хийх нь илүү хөвсгөр, зөөлөн бүтэцтэй болгож буйг нэмэн сануулъя.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!