Үүнийг 7 хоногт 2 удаа уугаарай. Дахиж хэзээ ч таны үс, хумс хугарахгүй!

Үс унаж, хумс хэврэг болох нь хамгийн төвөгтэй асуудлуудын нэг билээ. Энэ нь зүгээр нэг гоо сайхны асуудал биш бөгөөд эрүүл мэндэд асуудал үүсч буй дохио байдаг. Иймд үс унаж, хумс хугарч байгаагийн шалтгааныг тодруулж, үүнээс хэрхэн ангижирч, эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг танд хүргэе.

1. Яагаад үс унаж, хумс хугардаг вэ?

Үс унаж, хумс хэврэг болох нь бөөрний дээд булчирхайтай холбоотой байдаг гэдгийг та мэдэх үү? Уг булчирхай нь бөөрний дээд хэсэгт байрлах бөгөөд “стероид” болон “адреналин гормони”-ийг ялгаруулах үүрэгтэй юм. Харин “стероид” болон “адреналин гормони” нь цусны даралтыг тогтворжуулж, бодисын солилцоог дэмжихийн зэрэгцээ дархлааны системийг сэргээдэг ажээ. Харин дээр дурдсан үүргээ биелүүлж чадахгүй болмогц үс унаж, хумс хугаран, шөнө тайван амарч чадахаа больдог байна.

2. Хэрхэн бэлтгэх вэ?

Хэрэг болох зүйлс:

  • Бразил хушга – 100 гр
  • Цэвэр зөгийн бал – 100 гр
  • Цагаан гаа – 20 гр
  • Үзэм – 70 гр
  • Яншуй – 20 гр

Бэлтгэх арга:

  • Хатаасан яншуй болон Бразил хушгаа нийлүүлж, “блендэр”-т хийж бутлаарай.
  • Үүн дээрээ үзэм, зөгийн бал, нунтаг цагаан гаагаа нэмж хутгана.

3. Хэрхэн ууж хэрэглэх вэ?

Та өглөө өлөн элгэн дээрээ бэлдсэн шингэнээсээ 2 халбагыг ууж байгаарай. Ойролцоогоор долоо хоногт 2-3 удаа ууж байхад хангалттай бөгөөд энэ нь бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй аж. Та удалгүй үр дүнг нь биеэр мэдэрч, эрүүл үс, хумстай болохоос гадна, эрч хүчээр цэнэглэгдэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!