Оройн зоогийн шинэлэг санаа: Шар будаатай тахианы мах

Тахианы махыг энгийн будаанаас илүү шар будаатай хольж идвэл арай амттай байдаг. Гол нь та хоолоо яг зааврын дагуу хийх хэрэгтэй ба заавал тахианы  мах гэлтгүй бүх төрлийн мах ашиглаж болно. Гэхдээ тахианы мах нь тун хурдан болдгоороо давуу талтай. Ингээд уг амтат зоогийг хэрхэн хийдгийг доорх мэдээллээс авна уу.

Орц:

  • Шар будаа – 300гр
  • Тахианы мөч – 5ш
  • Сармис – 5 хумс
  • Цөцгийн тос – 1а/х
  • Крем – 4 а/х
  • Давс, перец, розмарин – амталгаагаар

Шөлөнд:

  • Тахианы мах
  • Давс /амталгаагаар/
  • Тал сонгино

Хийх арга:

Тахианы мөчөө яснаас нь салган давс, перец, сармисаа хийж холиод 15 минутын турш байлгана. Энэ хооронд шар будааг цэвэр усаар хэд хэдэн удаа угаах ба илүү гарсан ясаа чанаж шөл гаргаарай. Дараа нь будаан дээрээ шөлөө хийгээд 20 минутын турш чанана. Хугацаа өнгөрсөн хойно, хайруулын тавганд цөцгийн тосыг хайлуулж будаагаа нэмээд уураар болгон агшаах хэрэгтэй.

Харин тахианы махаа цөцгийн тосонд розмарин болон үлдсэн саримстай хамт болтол нь хуурна.

Сүүлд нь болсон будаагаа тавган дээр гаргаад цөцгийтэй хольж хутгаад дээр нь тахианы махаа тавиад амтат хоол бэлэн боллоо. Ингэхдээ бага зэрэг ногооны амтлагч цацаж өгвөл арааны шүлс асгарам маш сайхан болох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!