Испанийн хатны загварлаг, дэгжин төрхний 6 нууц

Донна Летисиа нь Европын хамгийн дэгжин, хааны гэр бүлийн гишүүнд зүй ёсоор тооцогддог бөгөөд өдгөө 2 хүүхдийн ээж тэрээр хувцас загварын тал дээр маш нарийн мэдрэмжтэй ханддаг аж. Ингээд түүний хувцаслалтын зарим арга зөвлөгөөг хуваалцахаар бэлтгэлээ.

  1. Тод улаан өнгө

Донна Летисиа тод улаан өнгөнд дуртай ба зурган дээр Carolina Herrera брендийн даашинзаар гоёжээ. Мэдээж улаан нь анхаарал татахуйц өнгө тул элдэв нэмэлт бугуйвч, гинж зүүх шаардлагагүйг хатан хаан сайн мэддэг. Харин оронд нь улаан гутал, гар цүнхтэй хослуулсан нь тун тохиромжтой харагдаж байна.

Мөн энэ зурагт улаан даашинзаа мөнгөлөг сандалтай ч бас хослуулж болохыг харуулсан аж.

Харин уг зургаас түүний өсгийтийн хоншоор хэсэг нь даашинзны эмжээртэй зохицсон гайхалтай хослолыг ажиглаж болно. Үүнээс харахад Донна Летисиаг зүгээр л загварлаг нэгэн гэхэд багадахаар биш гэж үү.

  1. Хар савхи

 Кейт Миддлтоныг хар савхин даашинзтай байгаагаар төсөөлөхөд бэрх ч, Доннагийн хувьд байдал эсрэгээрээ. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон улсын алдартай брендүүдээр гоёдог анхны хааны гэр бүлийн хүн хэмээн сайшаалтай ханддаг. Летисиа, Zara болон ASOS брендэд тун дуртай бөгөөд энэ хар даашинз нь Шведийн Other Stories гэх брендийн хувцас аж. Түүнчлэн даашинзны бүс бэлхүүсийг нь илүү тодосгож, доогуурх шаргал өнгийн гуталтайгаа 100 хувь тохирсон харагдлаа.

Цагаан цамц, хар өмд нь хоцрогдсон уйтгартай мэт санагддаг. Гэвч Донна Летисиа үүнийг жаахан л өөрчилж, савхин өмд, уяатай гутлаар гангарсан нь дэгжин бөгөөд чамин харагдуулж байна.

Мөн дээрх зургийг илүү нухацтай харвал гар цүнх, уруулын будаг, ээмэг зэрэг нь бие биедээ ууссан ижил өнгөтэй байгааг анзаарах болно.

  1. Цэцэг ба шувуу

Донна цэцгэн хээтэй даашинзыг нэлээд таалдаг ба энэ зурган дээр албан ёсны уулзалтдаа Британийн ASOS брендийн даашинзаар гоёсон байжээ.

Мөн савхин өмдтэй хослуулж байсан цүнхээ цэцэгтэй даашинзтай ч мөн чадварлаг зохицуулсан харагдана.

  1. Жижиг хэсгүүд

Тэрээр ээмгэнээс өөр гоёл чимэглэл бараг л зүүдэггүй ба үүнээс илүү хувцасныхаа жижиг детайлуудад анхаардаг хэмээн хэлж болно. Тухайлбал, Испанийн Uterque брендийн цул хар цамцан дээр цагаан хатгамал нэмж, илүү онцгой харц булаам харагдаж чаджээ.

Мөн үүний өөр нэг жишээ бол үндсэн тайван өнгөн дээр олон төрлийн элементүүдээр чимэглэсэн бүс зүүж, олны магтаалыг хүртээд амжсан байна.

  1. Өнгөлөг хүрэм

Хатан хааны хувьд ийм тод хээтэй хүрэм нь энгийн загварт тооцогддог.

Түүнчлэн угсаатны шинж чанарыг агуулсан бас нэг хүрмийг энэ зургаас харж болох ба тэдгээрийн ханцуй 4/3 хэмжээтэй байгааг анзаарсан байх.

  1. Хар цагааны зохицол

Донна ихэвчлэн хар, цагаан өнгийн хослолыг бий болгодог бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр загвартай байдаг. Жишээ нь, энэ зурганд л гэхэд сул загвартай цагаан цамцыг ханцуй нь ангархай хар хүрэмтэй өмссөн оффис хэв маяг харагдаж байна. Дээр нь үсээ сул тавьсан нь бизнесийн хэв маягт шинэлэг байдлыг авчирч буйн илэрхийлэх юм. Гэхдээ уг хувцаслалтад саарал биш хар өмд орсон бол хэтэрхий хэвшмэл байдал үүсэхийг тэрээр хэнээр ч хэлүүлэхгүй биз.

Хар хээтэй цагаан хүрэм нь онцгой мэдрэмжийг бий болгохын зэрэгцээ албан ёсны эмэгтэйлэг байдлыг бүрдүүлдэг.

Энэ зурагт мөн адил хар цагаан өнгөтэй даашинз харагдах ба Mango-ын 60 долларын үнэтэй хувцас байна. Түүнчлэн уг даашинзтай холбоотой нэгэн хөгжилтэй түүх бол Летисиаг мэдэгдэл хийж байхад яг ижил хувцастай эмэгтэй тэр дунд байсан бөгөөд тэрээр инээмсэглээд түүнийг тэвэрч буй дүр зургийг энд харуулсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!