Дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болох 25 настай Румейса Гельгитэй танилц

Турк улсын иргэн Румейса Гельги нь дэлхийн дээд амжилтын рекордыг ганц хоёр биш, бүр 5 удаа эзэмшсэн хамгийн өндөр эмэгтэй гэдгээрээ нэлээд шуугиан тариад байна. Мөн Румейса өөрийн нөхцөл байдлын талаар цахим хуудсандаа нийтэлж, олон хүнд түгээхийг хүсч байгаа учир энэ удаагийн нийтлэлдээ түүнтэй холбоотой түүхийг бэлтгэн орууллаа.

Хүүхэд насны “Weaver” синдром

Руймейса “Weaver” Синдром гэх нэн ховор гений өөрчлөлттэй төрсөн ба энэ нь биеийн хурдацтай өсөлтийг бий болгож, үе мөчний зарим хөдөлгөөнийг хязгаарладаг байна. Тэрээр 5 нас хүрэхээсээ өмнө 2 том хагалгаанд орсон бөгөөд эцэст нь эмч нарын тусламжтайгаар анх удаа алхаж чаджээ.

“Хамгийн өндөр өсвөр насны охиноос- Хамгийн өндөр эмэгтэй” болсон түүх

Гельги 2014 онд буюу 17 настайдаа 7 фут 0.09 инч (213,6см) байсан тул “Дэлхийн хамгийн өндөр өсвөр насны охин” гэх цолыг хүртэж байсан бол 2021 онд тэрээр 7 фут 0.7 инч (215,16см) болон өсч “Өнөө цагийн хамгийн өндөр эмэгтэй” хэмээн нэрлэгдэхэд хүрчээ.

Румейса өндөр бие, эрүүл мэндийн байдал зэргээс болон ихэнх цагаа тэргэнцэр дээр өнгөрөөдөг аж. Гэсэн ч тэрээр энэ бүхнийг эергээр харж, өдөр бүрд талархахаар шийдсэн гэнэ. Тухайлбал, тэр Гиннесийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хүн бүр сул талаа давуу тал болгон хувиргах боломжтой тул өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, чадах бүхнээ хийх хэрэгтэй” гэсэн байв.

Тэрээр дэлхийн дээд амжилтын 5 удаагийн рекордыг эзэмшдэг

Румейса энэ жил өндрөөрөө 2 удаа дэлхийн аварга цолыг хүртсэн ба гариг дэлхий дээр оршин буй эмэгтэйчүүдээс хамгийн урт хуруу (4.40инч) том гар( баруун нь 9,81 инч, зүүн нь 9.55 инч) урт нуруутай( 23,58инч) гэдгийг нь онцоллоо.

Түүнийг мөрөөдлөө биелүүлэхэд юу ч саад болоогүй

Бие махбодын хувьд сургуульд явах боломжгүй тул Румейса гэрээсээ боловсрол эзэмшжээ. Мөн тэрээр үргэлж технологийн салбарт ажиллахыг хүсдэг байсан тул вэб хөгжүүлэлтээр суралцаж, өөрөө бие даан эзэмшсэн анхны вэб хөгжүүлэгч болсон байдаг. Үүнээс гадна тэр бас өмгөөлөгч болон судлаачийн мэргэжилтэй. Чөлөөт цагаараа усанд сэлэх, дэлгүүр хэсэх, шинэ газар судлах, муураа тэврэх дуртай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!