Хадам ээжээс магтаалын үгсийг харамгүй сонсоход туслах гал тогооны лайфхакууд

Заримдаа төрөл бүрийн шинэ жор туршдаг, хоол хийхдээ дуртай хүмүүс хүртэл гал тогооны өрөөнд олон цаг зарцуулахаас залхдаг шүү дээ. Гэтэл энэ нь нэг ёсондоо хоол бэлтгэх хялбар аргыг мэдэхгүйтэй холбоотой байдаг. Тиймээс уншигч та дуртай хоолоо хийхдээ цаг хугацаа хэмнэсэн, дээрээс нь илүү амттай болгодог дараах аргуудыг туршаад үзээрэй.

Өндгийг илүү хурдан жижиглэх

Хэрэв та хоол эсвэл салатанд зориулж чанасан өндгийг жижиглэх хэрэгтэй байвал төмс нухагчаар хэд хэд дарах хэрэгтэй. Ингэвэл зүссэнээс хамаагүй бага цаг авах ба хэт олон дарж нухах хэрэггүйг санаарай.

Цөцгийн тос түрхэхдээ сармис бутлагч ашиглах

Хөлдүү цөцгийн тосыг түрхэхэд нэлээд төвөгтэй байдаг учир үүнийг сармис бутлагчинд хийгээд гаргавал жигд сайн тараахад тустай байдаг.

Сонгино хэрчих амар арга

Сонгино хэрчихдээ нүдээ хамгаалах олон арга байдаг. Гэвч энэ дундаас хамгийн хялбар нь сонгиныг хөргөгч эсвэл хөлдөөгчид хэсэг байлгах арга юм. Ерөнхийдөө сонгиноо хэрчихээс өмнө хөргөгчинд бол 30 минут хөлдөөгчинд бол 15 минут байлгана. Эцэст нь хэрчих үед нүдний салст бүрхэвч гэмтэхгүй байх давуу талтай.

Өндгийг хэрчим нимбэгтэй хамт чанавал хурдан хальслах бас нэг арга болдог

Өндгөө чанахдаа усанд нь багахан хэрчим нимбэг хийж өгвөл санаснаас амархан хальслагдах болно.

Өндгийг чанах биш жигнэж болговол илүү хурдан хальслагддаг

Хэрэв чанасан өндөгний хальс хуулрахгүй өндөгтэйгөө хамт авагдаад байвал шарах шүүгээний 160 хэмд 30 минутын турш болгоорой. Үүний дараа хүйтэн усанд 10 минут орчим сойход хялбархан арилгах боломжтой болно.

Гарт шингэсэн сонгино, саримсны үнэрийг арилгах

Сонгино сармис хэрчсэний дараа гарнаас эвгүй үнэр үнэртэж, олон дахин савандаж угаагаад ч нэмэргүй байх тохиолдол байдаг. Харин уг үнэрийг арилгах энгийн арга бол түүхий төмсөөр гар хуруугаа үрэх бөгөөд үүний дараа өнөөх үнэр ор мөргүй арилсан байх болно.

Алимны нухаш хийхдээ үрэгчний товгор, үзүүртэй талыг ашиглаарай

Нялх хүүхдэд зориулсан жимс ногооны зутан хийхдээ үрэгчний товгор, үзүүртэй талыг нь ашиглах хэрэгтэй. Ингэвэл дахин давтах шаардлагагүйгээр маш сайн жижиглэгдсэн байдаг.

Нарийн ногоог усанд хийгээд гялгар уутаар углавал илүү удаан хадгална

Нарийн ногоонууд маш богино хугацаанд хатаж, хуучирч эхэлдэг. Тиймээс эдгээрийг арай удаан шинээр нь байлгахыг хүсвэл устай саванд ишээр нь хийгээд гадуур нь гялгар уут углаж боогоорой. Түүнчлэн саванд хэт их ус байхгүй эсэхийг шалгах хэрэгтэй. Эс тэгвээс ногоонууд ялзарч эхэлдэг.

Хоол хийхдээ хөлдөөсөн ногоо ашиглах

Хөлдөөж бэлтгэсэн хүнсний ногоог гэсгээж хэрэглэхийн оронд хөлдүү чигээр нь хуурж хийвэл шүүслэг хэрнээ шаржигнасан болдог байна. Мэдээж энэ нь хоолыг илүү амт, чанартай болгоно.

Цөцгийн тосыг хурдан хайлуулах

Заримдаа хөлдөөгчнөөс дөнгөж гаргасан цөцгийн тосыг яаралтай гэсгээх шаардлага гардаг. Харин энэ үед печинд хийвэл бүрэн хайлж дуусдаг учир үүнийгээ аяганд хийгээд халуун усан дээр тавиарай. Ингэвэл түрхэхэд яг тохирохоор гэсдэг байна.

Нимбэгийг хөлдөөж хэрэглэх

Нимбэгний хальс нь соус, коктейль, нарийн боов зэрэг олон төрлийн зүйлс хийхэд хэрэг болдог. Гэхдээ хальсны цагаан хэсэг нь жаахан гашуун байдаг учраас нимбэгээ хөлдөөгчинд хийх хэрэгтэй. Ингэх үед гашуун амт нь алга болдог. Мөн нимбэгийг хөлдөөгөөд гэсгээх юм бол шүүс гарах нь их байдаг аж.

Панкейкийн зуурмагийг жигд тараах

Панкейк хийхдээ бөв бөөрөнхий нимгэн болгохыг хүсвэл саваа модыг голоор нь нугалаад зураг дээрх шиг голд нь барьж байгаад эргүүлэхэд хүссэн үр дүнд хүрэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!