Таагүй нөхцөл байдлаас гарахад туслах 7 ухаалаг арга

Хэрэв та дэлхийн өнцөг булан бүрээр аялж, адал явдалтай учрах дуртай нэгэн бол ямар нэг аюул эрсдэлтэй нүүр тулах нь мэдээжийн хэрэг. Гэхдээ энэ үед зохих мэдлэгтэй байж, хэцүү байдлаас гарах аргуудыг мэдчихсэн байхад таныг сониуч, чөлөөтэй байхад юу ч саад болохгүй. Тиймээс энэ зуны аялал болон бусад тохиромжгүй нөхцөлд хэрэг болж мэдэх 7 ухаалаг аргуудыг танилцуулж байна.

  1. Хавдсан хуруугаа шүдний оогоор эмчлээрэй

Хөлийнхөө хурууг өнцөг буланд цохиод өвтгөчихсөн бол тэр хэсэгтээ оо түрхэх хэрэгтэй. Ингэхдээ голчлон ургамлын гаралтай шүдний оо ашиглавал зохистой. Энэ нь нян болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй нь батлагдсан тул хурууны хавдрыг бууруулж, өвдөлтийг намдаахад ч бас эерэг нөлөө үзүүлнэ.

  1. Зөгийнд хатгуулсан үедээ тариур ашиглаад үзээрэй

Зун цаг ирж цэцэг жимс дэлгэрэхийн зэрэгцээ ялаа, шумуул, зөгий гэхчлэн нисдэг шавжнууд гарч ирдэг нь байгалийн жам. Харин энэ үед санамсаргүйгээр зөгийнд хатгуулсан бол тариур болон хутганы тусламжтай тэр хэсгээ маш хурдан соруулж авна. Үүний дараа хавдаж өвчин орно гэх асуудал үүсэхгүй.

  1. Мигрень өвдөлтийг намдаахдаа мөс хэрэглэх

Мигрень буюу толгойн хүчтэй өвдөлтийг багасгах хамгийн энгийн арга нь мөсөөр жин тавих юм. Энэ нь цусны судсыг нарийсгаж, тархинд өвдөлт дамжуулах явцыг удаашруулахад тусалдаг.

  1. Шархны лентийг амархан хуулахын тулд тос түрхэх

Шархны лентийг удаан наасны дараа хуулахад сайн ховхрохгүй байдаг шүү дээ. Тэгвэл хүүхдийн тосыг дээрээс нь түрхээд багахан хугацаанд байлгавал маш хурдан авагддаг.

  1. Хараа муудах болон ядарсан үед хийх нүдний дасгал

Хэт их зурагт, утас үзсэнээс болж хараа муудах, нүд улайх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ эдгээрийг арилгахын тулд толгойгоо хөдөлгөлгүйгээр нүдээ 2 тийш болон дээш, доош хэд хэдэн удаа хөдөлгөнө. Ингэснээр дээрх шинж тэмдгээс салахаас гадна нүдний гэрэл мэдрэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Мөн үүнийг өдөрт 3-4 удаа хийвэл зохимжтой.

  1. Хэлээ түлсэн бол зөгийн бал эсвэл элсэн чихэр хүлхээрэй

Хэрэв та халуун цай ууж байгаад хэлээ түлсэн бол хэлэн дээрээ нэг ширхэг ёотон эсвэл багахан зөгийн бал байлгаарай. Эдгээр нь түлэгдэлтийн эсрэг онцгой нөлөөтэй ба дараа нь шүд цоорох магадлалтай тул шүдээ угаахаа мартуузай.

  1. Уйлмааргүй байвал нүдээ том болгох хэрэгтэй

Уянгын кино үзэж байгаа ч найз охин эсвэл таалагддаг бүсгүйнхээ хажууд нулимс дуслуулахыг хүсэхгүй байвал нүдээ том нээгээд, эрүүгээ дээш өргөөрэй. Ингэх үед нүүрний булчин чангарч, нэг ёсондоо уйлахаас сэргийлдэг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!