Инстаграм дагагчдын тоог нэмэгдүүлэх өвөрмөц, бүтээлч гэрэл зураг авахад туслах аргууд

Зүгээр нэг селфи хийх, зогсож байгаад л зургаа авахуулдаг цаг ард хоцорчээ. Илүү бүтээлч байж, сонирхолтой байдлаар зургаа авч чадсан хүн инстаграмд од болж, илүү их дагагч цуглуулдаг жамтай. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ сонирхолтой байдлаар зургаа авахад туслах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Өөрийн тусгалаа бүтээх арга

Хоёр утас хэрэг болно. Нэг утсаараа зураг авч, нөгөө утсаа камерын дор хөндлөн байрлуулна. Ухаалаг утасны дэлгэцийг “толин тусгал” болгон ашиглаж, гэрэл зурагтаа тусгалын эффект үүсгээрэй.

Агаарт буй мэт зураг авах арга

Утасныхаа камерыг асааж газар тавиарай. Одоо харин та өөрөө нэг шатны дээр зогсох хэрэгтэй. Энэ байрлалаас хөлөө өргөж, зургаа авна.

Ретро хэв маягийн зураг авах 

Танд CD болон гар чийдэн хэрэгтэй болно. Үүнийг ашиглаж сонирхолтой зураг бүтээгээрэй.

Асгарч буй дэлбээ

Энэхүү романтик зургийг авахын тулд шүхэр бариад урдуур нь дэлбээгээ цацах хэрэгтэй. Магадгүй хэд хэдэн удаагийн зураг авалт хэрэгтэй болж мэдэх юм.

Ид шидийн мэт зураг авах арга

  • Толины өмнө зогс. Толь руу хэдэн дусал ус цацна.
  • Камерын өртөлтийг тэг болгож бууруул.

  • Камерын гэрлээ асааж, алгаа усны дор тос.
  • Одоо харин зургаа аваад үзээрэй.

Өөрийнхөө студийн гэрлийг бүтээ

 

Төгс хөрөг зургийг авахын тулд та цагаан гялгар уут, дэнлүү ашиглан студийн гэрлийг өөрөө хийж болно. Дэнлүүгээ уутанд хийж, мэргэжлийн студийн зурагтай болоорой.

Борооны эффект

Цонхны цаана камераа тавьж бэлтгээрэй. Дараа нь цонх руугаа ус цацаж борооны дусал мэт харагдуулах хэрэгтэй. Одоо харин зургаа аваад үзээрэй.

Бүтээлч өнгөлөг зураг авах

Саванд өнгө өнгийн чихэр хийж тавьна. Хоёр талд нь стакан тавиарай. Одоо үүн дээрээ цэвэрхэн шил тавиад дээр нь ус цацах хэрэгтэй.

Камераараа усан дуслыг томруулж, зургаа аваарай.

Гэрэлт хайрцаг

Цэвэрхэн цагаан цаасыг бөөрөнхийлж бэлтгэнэ. Үүнийгээ ширээний гэрэлний дор байрлуулаарай. Одоо үүн дороо ямар ч зүйл тавьж зургийг нь гоёор авч болно.

Зальжин зураг

 

Утсаа панорамик горимд тохируулна уу. Камераараа аажуухан панорама зураг авснаар таны объект гэрэл зургийн өөр өөр газар руу шилжих боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!