Сайхан бүсгүйчүүдийн эрлэг гэгддэг Марк Энтонигийн шинэхэн хайрт: 30 насны зөрүүтэй тэдний хайр дурлал ид дүрэлзэж байна

Марк Энтони бол Латин Америкийн хамгийн алдартай зураач, хөгжмийн зохиолч, жүжигчин, дуучин нэгэн билээ. Тэрээр Грэммигийн шагналыг 3 удаа, Латин Грэммигийн шагналыг 6 удаа хүртсэн тун ч чадварлаг нэгэн. Тэр ч байтугай цомгийнхоо борлуулалтаар Гиннесийн 2 ч амжилтыг эзэмшдэг гэх зэрэг амжилт нэр алдрын оргилд гарсан бөгөөд нэгэн үе дуучин Женнифер Лопезтой гэрлэж байсан гэдгээрээ хүмүүсийн эчнээ танил болсон юм. Түүний амьдрал амжилт хийгээд сайхан бүсгүйчүүдээр дүүрэн. 3 ч удаа гэрлэж, 6 хүүхдийн аав болсон тэрээр 53 насандаа ахин нэг удаа сүй тавьж буйгаа зарлаад байгаа билээ.

90-ээд оны эхээр Марк Энтони Нью-Йоркийн цагдаагийн ажилтан Дебби Росадотой хайр сэтгэлийн холбоотой болсон юм. 1994 онд хосууд Арианна хэмээх охинтой болсон бөгөөд хэдэн жилийн дараа Чейси гэх охиныг өргөж авсан хэдий ч удалгүй хоёр тийш болоход хүрсэн. Гэсэн ч Марк охидтой ойр дотно харилцаатай бөгөөд аавынхаа үүргийг сайн гүйцэтгэдэг аж.

2000 онд Энтони мисс Даянара Торрестай гэрлэж, 2001 онд Кристиан Маркус, 2003 онд Райан Адриан гэсэн 2 хүүтэй болсон. Тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд 2004 онд албан ёсоор салж буйгаа зарласан юм.

2004 онд Энтони дуучин Женнифер Лопезтэй гэрлэж, дэлхийн хамгийн алдартай хосуудын нэгээр нэрлэгдэж байв. Тэд ихэр хүүхдийн аав ээж болж, ёстой л хамгийн жаргалтай гэр бүл гэх цолыг хүртээд байсан юм. Тэдний бүх зүйл гайхалтай байсан ч, 7 жил хамт амьдарсны дараа 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан билээ.

Ж.Логоос салаад удалгүй Марк шинэ хайрттайгаа учрав. Венесуэлийн загвар өмсөгч Шэннон де Лиматай хайр сэтгэлийн холбоотой болсон нь олны өмнө ил болж, хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авч байв. 2014 оны 11 сард хосууд хуримаа хийж, харилцаа улам бүр бататгасан юм.

Гэсэн хэдий ч тэдний харилцаа мөн л удаан үргэлжилсэнгүй. Гэрлээд 2 жил болсны дараа тэд салж буйгаа зарлав.

2022 оны 3-р сард Марк Энтони 23 настай Парагвайн загвар өмсөгч, бизнес эрхлэгч Надиа Феррейратай болзож байгаа тухайгаа олон нийтийн сүлжээгээр нийтэлжээ. Бүсгүй бага байхаасаа л Маркийн шүтэн бишрэгч байсан гэх бөгөөд 2016 онд буюу 16 настай байхдаа Маркийн тоглолтод очиж байснаа ч дэлгэсэн байна.

Маркийн шинэ найз бүсгүй хүн бүрийн сонирхлыг татаж, харааг булааж байв. Учир нь тэр үнэхээр үзэсгэлэнтэй, залуухан бас халуухан. Тэд 30 насны зөрүүтэй хэдий ч энэ нь хэн хэнд нь саад болоогүй бололтой. Болзоод ердөө 3 сар болж байгаа хэдий ч Марк бүсгүйд хэдийн гэрлэх санал тавьчихсан гэнэ. Хосууд хуримын бэлтгэлээ хийгээд тун ч завгүй байгаа гэх шуумууд газар аваад байна.

Марк шинэхэн найз бүсгүйнхээ зургийг инстаграм хуудаснаа байнга оруулж, хэчнээн их хайртайгаа үгээр илэрхийлж чадахгүй байгаагаа дурддаг байна. Магадгүй тэр эцэст нь жинхэнэ хайраа олсон бололтой. Өдгөө 50 насыг зооглоод буй Марк бүсгүйд ухаангүй дурлачихаад буй нь хүн бүрийн нүдний өмнө илхэн байна.

Марк хэдийгээр шинэ хайрттайгаа цагийг өнгөрүүлээд тун ч завгүй байгаа ч хүүхдүүдээ хэзээ ч орхигдуулдаггүй. Хүүхдүүддээ сайн аав байхыг ямагт хичээдэг болохыг нь түүний экс эхнэрүүд ч хэлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!