Хүүхэд төрүүлсний дараа Солонгос бүсгүйчүүд ямар дэглэм барьж, биеэ тэнхрүүлдэг вэ? Энэ нь тэднийг галбиртаа буцаж хурдан орох, эрүүл байхад тусалдаг.

Улс орон бүр өөр өөрсдийн уламжлал, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж дөнгөж төрсөн нярай эхэд өөр өөрөөр ханддаг. Тэгвэл тэр дундаас Өмнөд Солонгос улсад шинэхэн ээжүүдийг яаж халамжилж, ямар дүрэм журам мөрдөхийг ёстой болж ирдэг талаар сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэе.

  • Орчин үеийн гэр бүлүүд жирэмслэлтийг төлөвлөхөд маш их хүчин чармайлт, мөнгө зарцуулдаг. Олон эмэгтэйчүүд тэгёо хэмээх эртний гүн ухааныг баримталдаг. Тегёогийн гол санаа бол ураг бол хүн бөгөөд амьдрал нь бүрэлдсэн цагаас эхэлдэг аж. Тийм ч учраас ураг байх үеийг нь хүртэл амьдарсанд тооцож, дөнгөж төрсөн хүүхдийг нэг настай гэж үздэг.
  • Тегёо дагаж мөрдөх бүсгүйчүүд ухаалаг хөөрхөн хүүхэдтэй болохын тулд ухаалаг сайн эртэй учрах ёстой гэж үздэг. Тийм ч учраас эрчүүдийн ар гэрийн байдал, удам судрыг сайтар хардаг байна.

  • Өмнөд Солонгост хүүхэд төрүүлэх, төрөхийн өмнөх болон төрсний дараах эмчилгээний зардал өөр өөр байдаг. Үүнд хувийн болон улсын эмнэлэгт хандсан эсэх, оршин суугаа хот, төрсөн төрөл, эмнэлгийн даатгалд хамрагдах эсэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Улсын эмнэлэгт төрөх, үйлчилгээ авахад үнэ төлбөргүй бол, хувийн эмнэлэгт хүүхэд төрүүлэхэд 7 сая вон, кесар хагалгааны зардал 11 сая вон гэх төлбөртэй.
  • Жирэмсний 24 дэх долоо хоног хүртэл солонгос эмэгтэйчүүд сард нэг удаа, 36 дахь долоо хоногоос 7 хоног тутамд эмчид үзүүлдэг.

  • Жирэмсэн эхчүүдийн нүүрний будалт болон маникюр, педикюр хийлгэхийг хориглодог. Ялангуяа хүүхдээ төрүүлэхээ эмнэлэгт ирэхдээ хөл гарандаа хумсны будагтай байж болохгүй. Заавал будгийг нь арилгасны дараа төрүүлдэг байна.
  • Төрөлтийн 42% нь кесар хагалгаагаар, 58% нь байгалийн төрөлтөөр төрдөг гэсэн статистик мэдээ байна. Солонгост эпидураль мэдээ алдуулалт (өвдөлт намдаах) түгээмэл байдаг.
  • Жирэмсэн эмэгтэй юу идэж байгаагаа хянах ёстой. Жишээлбэл жирэмсэн эмэгтэй нугасны мах идвэл хурууны завсар бүрхэвчтэй хүүхэд төрдөг гэх яриа бий.

  • Хүүхэд төрүүлсний дараа ээжүүдэд маш сайн амралт, арчилгаа хэрэгтэй. Бие махбодь хийгээд сэтгэл санаа цаашлаад сүнсийг нь эмчлэх хэрэгтэй үздэг. Төрснөөс хойш 21 хоногийн турш хоол хийхгүй, хүүхдээ авахгүй зөвхөн өөртөө анхаарч сайн амарч унтана. Эс бөгөөс хожим хууч өвчтэй болох үе мөчөөр нь өвдөх гэх мэт асуудал үүсэх юм.
  • Өмнө нь ээжүүдэд хадам ээж эсвэл төрсөн ээж, нөхөр нь тусалж бие нь сул үед асарч халамжилдаг бол одоо асаргааны газрууд олноор нээгджээ. Цаг завгүй хүмүүс мөнгө төлөөд эхнэр, охиноо халамжлуулж асруулдаг аж.

  • Мөн дөнгөж төрсөн эх хүүхдээ аваад гэртээ очихоос илүүтэй сувилалд хэвтэх нь бий. Тэнд хүүхэд болон ээжийг сайтар халамжилж, зөв зохистой хооллож, ээжийн биеийг тэнхрүүлж, хүүхдийг эрүүл саруул торниулдаг.

  • Хүүхэд төрүүлсэн солонгос эмэгтэй төрсний дараа бүтэн долоо хоногийн турш усанд орж болохгүй. Биеийг бүхэлд нь хүйтэн энергиэс хамгаалж, хүйтэн усанд гараа дүрэх, сэнс агааржуулагч ашиглах, хөл нүцгэн явах зэргийг хориглодог байна.
  • Хүүхэд төрөөд 21 хонох хүртэл гадны зочид хүлээн авдаггүй. Энэ нь эхийн бие сул байгаагаас гадна хүүхэд хэтэрхий нялх гэх зэрэг шалтгаантай.

  • Нялх биетэй ээжүүд өдөр бүр иод, төмөр, кальциар баялаг далайн байцаатай шөл идэх ёстой. Энэ нь хөхөнд сүү сайн оруулах төдийгүй бие хурдан тэнхрэхэд тустай аж.
  • Жирэмсний амралт ердөө 3 сар үргэлжилнэ. Мөн хүүхэд асрах чөлөө (дээд тал нь 1 жил) байдаг. Хүүхэд 8 нас хүртэл ямар ч үед хэрэглэж болно. Хүүхэд ой хүрсний дараа цэцэрлэгт явж, аав ээж нь ажлаа хийж эхэлдэг. Ажил эрхэлдэг ээжүүдийн хувьд хүүхэд төрүүлсний дараа хүүхдийг нь харах хүн олдохгүй, асрагч хэтэрхий үнэтэй зэрэг шалтгаанаар ажлаа орхих нь элбэг.
  • Ийм нөхцөлд төрөлт буурч байгаа нь гайхах зүйл биш юм. Бүсгүйчүүд хүүхэд харж гэрт суухаас илүүтэй өөрийн карьерийг босгож, амжилттай ажиллахыг хүсдэг болсон. Мөн хүүхэд өсгөх зардал өндөр, үүрэг хариуцлага ихтэй тул ихэнх гэр бүл нэгээс дээш хүүхэд төрүүлэхээ больсон байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!