Үсээ хусуулсны дараа хиймэл үс зүүх хугацаа олгохгүйгээр хурдан ургуулах супер аргууд

Үсээ богино хугацаанд илүү өтгөн, урт, хамгийн гол нь эрүүл аргаар ургуулах нь тун хэцүү гэдгийг эмэгтэйчүүд сайн мэддэг. Ерөнхийдөө хүний үс сард дунджаар 0.5 инч буюу жилд ойролцоогоор 6 инч ургадаг байна. Гэхдээ ихэнх тохиолдолд өдөрт 50-100 үс унадаг гэж тооцвол энэ өсөлтийг харьцангуй муу үзүүлэлт хэмээн үзэж болно. Тиймээс үсний ургалтыг сайжруулж, эрүүл байлгах дараах аргуудыг хэрэглэж үзээд ямар гайхалтай үр дүн гарахыг өөрийн биеэр туршаарай.

  1. Сонгины шүүс түрхэх

Сонгины шүүс нь үсний ургалтыг дэмждэг талаар хангалттай судалгаа байхгүй ч, арьс судлалын хүрээлэнгээс үүнийг хуйхандаа түрхвэл үсийг шинээр ургахад нөлөө үзүүлдэг хэмээн үзжээ. Мөн өөр нэг судалгаагаар үс нь халзардаг хүмүүс сонгины шүүсийг өдөрт 2 удаа, 2 долоо хоногийн хугацаатай хуйхандаа түрхэхэд тэр хэсгийн үс ургаж байгааг нотолсон аж.

  1. Хуйхандаа массаж хийх

Үс ургах үйл явцыг хурдасгах хамгийн энгийн арга нь хуйхандаа массаж хийх юм. Ингэснээр үсний уутанцрын хэмжээ томорч, нэг ёсондоо илүү бат бөх, өтгөн үс ургах нөхцөл бий болдог. Түүнчлэн 2019 оны нэгэн судалгаагаар оролцогчдын бараг 69% нь энэхүү аргын тусламжтайгаар халзарсан хэсгийн үс нь ургасан хэмээн баталжээ.

  1. Розмаринтай тос түрхэх

Үсээ эрүүл ургуулахын тулд элдэв янзын химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх нь маш өрөөсгөл ойлголт юм. Харин үүний оронд шинжлэх ухааны үндэслэлтэй, байгалийн найрлагатай бүтээгдэхүүн сонгох нь хэзээд үр дүнтэй байсаар ирсэн. Тийм ч учраас үүний нэг жишээ нь розмаринтай тос бөгөөд мөн л хуйхандаа иллэг хийх маягаар түрхэж өгвөл үсний эрүүл ургалтыг хурдацтайгаар нэмэгдүүлдэг байна.

  1. Шампунь хэрэглэхгүй байх

Үсээ шампуниар угаахгүй байх нь ойлгомжгүй санагдаж магадгүй ч, 1930 оноос хойш үүссэн уг бүтээгдэхүүн нь үсний байгалийн бүтцийг алдагдуулж, хуйханд бага хэмжээгээр ч болов байх ёстой тослогийг арилгадаг аж. Өөрөөр хэлбэл химийн найрлагаараа үсийг гэмтээж, эрүүл ургах боломжийг хязгаарладаг гэсэн үг.

  1. Усаа сольж үзэх

Хэрэв үсэндээ тос түрхэж, эмчилгээ хийлгээд ч үр дүн нь мэдэгдэхгүй байвал үс угаадаг усаа солиод үзэх хэрэгтэй. Магадгүй танай шүршүүрийн ус хлорид, кальци, мөнгөн ус, магни, никель зэрэг хатуу элементүүдийг агуулдаг бол эргээд үс хугарах, хуурайших нөхцөл болдог. Тиймээс дээрх бодисуудыг шүүх сайн чанарын шүүлтүүрийг сонгоод үзээрэй.

  1. Үсээ зөөлөн самнах

Үс самнахад ч бас учир бий. Тухайлбал, үсээ орондоо орохын өмнө самнаад унтвал өглөө ширэлдэхгүй байхаас гадна гэмтэх эрсдэл ч бас буурдаг байна. Харин самнахдаа чийгтэй болгоод, аль болох олон хувааж, оройгоос нь бус үзүүрээс нь эхэлж самнана. Мөн өргөн шүдтэй модон сам хэрэглэвэл илүү сайн байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!