Таны гоо сайхныг үгүй хийдэг хамгийн утгагүй загвартай 15 хувцас

Хүнийг хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ хэмээх үг байдаг. Тиймдээ ч хүн бүхэн сүүлийн үед хувцаслалтандаа ихээхэн анхаарал хандуулах болсон билээ.

Харин дэлгүүрүүдэд загвар муутай, өмсөх боломжгүй хачин загвартай хувцаснууд байдаг бөгөөд энэ нь өмссөн хүнийхээ гоо сайхан байдлыг үгүй хийж, мөнгийг нь гарзддаг болохыг нуух юун. Иймд бид та бүхэндээ хамгийн утгагүй загвартай хувцаснуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

1. Халаасгүй жинс болон өмд

Ямар нэгэн халаасгүй өмд өмсөх нь, зарим хүмүүст тухгүй, таагүй мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь халаасандаа гараа хийж явах, зарим эд зүйлсээ хадгалж, тухтай байх боломжийг үгүй хийдэг тул тун ч загвар муутай хувцас гэж хэлж болохуйц аж.

Харин тус төрлийн өмдийг халаасгүй цамц, майк зэрэгтэй өмсөх хэрэггүйг анхааруулъя. Энэ нь байдлыг улам хүндрүүлдэг. Угтаа бол өмд нь биеийг дулаан байлгахын зэрэгцээ аливаа зүйлсээ хадгалах боломжийг олгож, халаасыг хамтад нь загварчилсан байдаг ч, үүний утгыг алдагдуулж, халаасгүй өмд урлах нь олширсоор байна.

2. Хэт бариу футболк

Хэтэрхий бие барьсан загвартай футболк, майк зэргийг сонгон өмсөх хэрэггүй. Ялангуяа та бага зэрэг махлаг нэгэн бол бодох ч шаардлагагүй юм. Учир нь тус хувцас биеийн бүх хэсгийг тод томруун харагдуулж, хөхний даруулгыг хүртэл бусдын нүдний өмнө ил болгож, таагүй байдлыг үүсгэдэг.

Үүний оронд бага зэрэг сул загвартай футболкууд нь илүү загварлаг, мэдрэмжтэй харагдуулах болно. Хэрэв та энэ зун өмсөх нимгэн футболк худалдан авах гэж байгаа бол хэрхэвч бариуныг авч болохгүй анхаараарай.

3. Хэт уранхай жинс

Уранхай жинс нь, сүүлийн үед охид залуусын сонголт болж, хүчээ аваад байгаа билээ. Гэхдээ хэт урагдаж, бүх хэсэг нь онгорхой болсон жинс тийм ч таатай сонголт, загвар биш болохыг анхаараарай.

Аливаа зүйлсийн хэмжээ нь хэтэрвэл хэнд ч хэрэггүй зүйл болж хувирдаг гэдгийн хамгийн тод жишээ бол, хэт буюу 50-аас дээш хувь нь урагдсан жинс юм. Өмд бол хүний биеийг дулаан байлгаж, биеийг далдлах зориулалттай боловч сүүлийн үед үйлдвэрлэгдэж байгаа уранхай жинснүүд өмдний үндсэн утгыг алдагдуулж байгаа юм.

4. Ханцуйгүй малгайтай цамц

Ханцуйгүй атлаа малгайтай цамц нь, алдаатай хувцас хэмээн яригддаг. Юүдэн буюу малгай нь тухайн хүнийг дулаан байлгах зориулалттай атал ханцуйгүй байх нь, яг л халуун хүйтэн холилдсон мэт харш зүйлс аж. Яагаад үүний оронд зүгээр л футболк өмсөж болохгүй гэж?

Ихэнх хүмүүс малгайтай цамцыг салхи, шороо, бороо гэхчлэн хүйтэн уур амьсгалаас өөрийгөө хамгаалах гэж өмсдөг. Гэтэл ханцуйгүй тус төрлийн цамц гарыг дааруулж, норгохгүй гэж үү? Иймд тус төрлийн малгайтай, ханцуйгүй цамцыг үйлдвэрлэх шаардлагагүй болж байгаа юм. Харин үүнийг худалдаж авах ч мөн утгагүй хэрэг аж.

5. Ханцуйгүй хүзүүтэй майк

Ханцуйгүй атлаа хүзүүтэй майк танд ямар санагддаг вэ? Тус хувцас нь зохисон хүндээ сайхан харагдах боловч, сайтар бодоод үзэхэд үнэхээр утгагүй хувцас юм. Бид хүзүүтэй цамцыг хүзүүгээ дааруулахгүй, дулаан байлгах гэж өмсдөг.

Гэтэл ханцуйгүй гэхээр гар даарах нь тодорхой бөгөөд хүзүү нь дулаан, гар нь даарч явах шаардлагатай болно. Харин эсрэгээрээ дулаан өдөр энэхүү хувцсыг сонгож өмсвөл гар тань сэрүүхэн сайхан, хүзүү тань хөлөрч, хөөрч эхлэх болно.

Эдгээрээс болж тус хувцасны гол зорилго алдагдаж, ямар ч хэрэггүй болж хувирах юм. Харин хүзүүтэй, ханцуйтай даашинз, цамцны тухайд маш дэгжин болоод дулаахан харагдуулдаг тул бүсгүйчүүд ихээр сонгон өмсдөг аж.

6. Зүсч, холбосон загвартай усны хувцас

Зүсч холбосон загвартай усны хувцсыг өмсөж, Инстаграм хуудсанд зургаа байрлуулах нь сайхан санаа. Энэ нь тухайн бүсгүйг халуухан, дур булаам харагдуулдаг. Гэхдээ загвар талдаа хэт анхаарснаас, тус усны хувцасны үндсэн үүрэг алдагдаж байгаа юм.

Учир нь бид усны хувцсыг өмсөж наранд биеэ шардаг. Харин зүсч, холбосон загвартай усны хувцас өмсөөд биеэ наранд шарвал энд тэнд борлож, зарим хэсэг нь цагаан хэвээр үлдэж, тун ч таагүй байдал үүсэх болно. Хэрэв та ч бас тус усны хувцсыг худалдаж авсан бол хэдэн халуухан зураг авахуулсны дараа өөр хувцсаар сольж өмсөх нь дээр болов уу.

7. Хуванцар гутал

Сүүлийн үед, Ким Кардашьян, Кайли Женнер нар хуванцар өндөр өсгийт өмсөж, хүн бүрийн анхаарлыг татах болсон билээ. Мэдээж энэ нь цоо шинэ мэдрэмжийг төрүүлж, зарим хүнд өмсөх хүсэл төрүүлсэн байж мэднэ.

Гэхдээ энэ нь таны хөлийг хичнээн их хөлрүүлж, таагүй мэдрэмж төрүүлэх тухай бодоод үзээрэй. Тиймдээ ч Кардашьяны гэр бүлийн гишүүдээс бусад алдартнууд үүнийг өмсөхөөс татгалзсан юм.

8. Йогийн өмд

Дасгал хөдөлгөөн хийхгүй атлаа йогийн өмд өмсөж явах хүмүүсийг нэгэн үе тэнэг, мэдрэмжгүй гэхчлэн доромжилдог байв. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тус өмд трэнд болж, хүн бүр л өдөр тутамдаа өмсөх болжээ.

Энэ нь биед тухтай тул бүсгүйчүүд тун ч дуртай байдаг. Гэхдээ йогийн өмд өмссөнөөр, хүн бүр тэдний дотуур хувцсыг харж чадна гээд боддоо. Ингэснээр тухгүй нөхцөл байдал үүсч, эмэгтэй хүний нууцлаг байдал алдагдах аж. Тиймээс тус төрлийн өмдийг зөвхөн дасгал хийхдээ өмсөж байх нь илүү тохиромжтой.

9. Гэрэлтдэг цамц

Хөхөвчгүйгээр өмсөхөд зориулсан загварлаг, гэрэлтдэг цамцнууд байдаг. Энэ нь эмэгтэй хүнийг халуухан харагдуулах нь тодорхой. Гэхдээ 10 эмэгтэйн хэд нь хөхний даруулгагүйгээр гэрэлтдэг цамц өмсөхийг хүсэх бол? Мэдээж тэдний дор хаяж 8 нь татгалзана гэдэгт итгэлтэй байна. Дотуур нь ядаж хөхний даруулга зүүе гэхээр энэ нь тухайн хувцасны гол чимэг болсон хэсгийг үгүй хийж, мэдрэмжгүй харагдуулдаг аж.

10. Богино загвартай майк

Охидын гоолиг бэлхүүсийг тодотгох богино загвартай майк нь, сүүлийн жилүүдэд ихээхэн трэнд болж байгаа билээ. Үүнийг өндөр суудалтай өмдтэй хослуулж өмссөнөөр үнэхээр дур булаам, мэдрэмжтэй харагдуулдаг. Гэхдээ үүнийг зөвхөн тусгай хэдэн бүсгүйчүүдэд зориулсан мэт санагдах аж.

Учир нь эмэгтэй хүн бүр бусдад гайхуулах гоолиг бэлхүүстэй биш. Тиймдээ ч зарим махлаг бүсгүйчүүд үүнээс болж шаналж, сэтгэл санаагаар унадаг байна. Цаашлаад энд тэндгүй зөвхөн богино загвартай хувцас үйлдвэрлэж, хамаг анхаарлаа хандуулах болсон тул бүтэн загвартай, дэгжин цамц, майкыг олж авах тун ч бэрх болж хувирч байна.

11. Гар дулаацуулагч

90-ээд оны хамгийн хачирхалтай трэндүүдийн нэг бол гар дулаацуулагч кист юм. Харин энэхүү трэнд чокер, богино цамц шиг эргэж трэнд болоогүйд талархах хэрэгтэй. Энэхүү хувцасны гол үүрэг нь, гар дулаацах билээ.

Гэтэл бид гар даарвал зүгээр л урт ханцуйтай цамц өмсөхөд хангалттай тул заавал үүнийг дэлгүүрээс худалдаж авах шаардлагатай гэж үү? гэж асуулт гарч ирнэ. Хамгийн хачирхалтай нь 90-ээд онд охид бүсгүйчүүд үүнийг ихээр хэрэглэж, гоёж байсан гэдэг.

12. Малгайгүй борооны цув

Бороо орох үед, борооны цув шиг хэрэгтэй зүйл гэж үгүй. Энэ нь норж, даарахаас сэргийлдэг. Гэтэл малгайгүй борооны цув гэж бас байх юм. Бид борооноос хамгийн түрүүнд нүүр, толгой хэсгээ хамгаалдаг байтал борооны цув гэсэн атлаа малгайгүй байх нь маш том алдаа юм. Өнөөг хүртэл тус цув зарагдаж, хүмүүс худалдаж авч байгаа нь хачирхалтай.

13. Өсгийтэй пүүз

Хэдэн жилийн өмнө одууд өсгийтэй пүүз өмсөж, папарациудын дуранд өртсөнөөс хойш энэ нь трэнд болсон билээ. Охид бүр өсгийтэй пүүзээр гоёж байсан бөгөөд жил ирэх тусам энэхүү пүүзийг өмсөх хүмүүсийн тоо цөөрч байгаад талархахгүй байхын аргагүй.

Учир нь пүүз бол гүйх, дасгал хийхэд зориулагдсан болохоос биш тайзны алхаа хийж, гунхалзаж алхахад зориулагдаагүй. Энэхүү гутал нь пүүзний гол үүргийг үгүй хийж, гутаасан гэхэд хилсдэхгүй. Та өндөр өсгийт өмсөхийг хүсвэл зүгээр л өндөр өсгийт өмсөж, гүйж, тухтай байхыг хүсвэл пүүз өмсөхөд хангалттай шүү дээ. Гэтэл яг л эрлийз мэт өсгийтэй пүүзийг сонгож өмсөнө гэдэг тийм ч сайхан санаа биш юм.

14. Хуруутай оймс

Хуруутай бээлийний тухайд, энэ нь хүмүүст гараа дааруулалгүйгээр аливаа бичих, барих, авах, хөдөлгөөн хийх боломжийг гаргаж өгдөг. Харин хуруутай оймс чухам ямар үүрэгтэй болохыг хэн ч хэлж чаддаггүй юм.

Хөлийн хуруунууд гартай адил чухал үүрэг гүйцэтгэхгүй тул тэднийг салгаж байрлуулах тийм ч чухал ач холбогдолтой биш аж. Мөн хуруутай оймс өмсөх гэж хамаг цагаа барж, бухимдал төрүүлэх нь танд таалагдахгүй л болов уу?

15. Нэг хуруутай бээлий

Олон зуун жилийн турш, хүмүүсийн хэрэглээ байсаар ирсэн нэг хуруутай бээлийг өнөөдөр ч сонгон өмсөх хүмүүс цөөнгүй. Гэхдээ энэхүү бээлийг өмссөнөөр тухайн хүн юу ч хийж чадахгүй нь харамсалтай. Тэд идэж, бичиж, утсаараа оролдож, нусаа нийж ч чадахгүй бөгөөд заавал гараа гаргах шаардлагатай болдог.

Энэхүү бээлийг сонгох ганц шалтгаан нь дулаан байдал гэх боловч, байнга гараа гаргаж элдэв зүйлсийг хийж дааруулах хэрэгтэй болдгийг мартаж болохгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!