“MNTM” реалити шоуны эхний улирлын ялагч Б.Цэрэндолгорын эршүүд мөртлөө будаггүй төрх

Боловсрол телевиз, Бюро 24/7 дижитал сэтгүүлийн хамтран зохион байгуулсан Mongolia’s Next Top Model шоу нэвтрүүлгийн ялагч Монголын дараагийн шилдэг топ модель болсон Б. Цэрэндолгор нэвтрүүлэг өндөрлөснөөс хойш маш их зүйлийг амжуулж яваа.

Б.Цэрэндолгор энэ гурван сарын хугацаанд “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн шагнал болох Парис руу аялах эрхээ эдлэн Европын орнуудаар тойрон аялж, мөн үндэсний оператор G Mobile компанийн нүүр царай болсон юм. Та түүний оролцсон олон телевизийн сурталчилгаануудыг үзсэн байх нь гарцаагүй.

Тэрбээр энэ удаад үсээ тайруулсан будаггүй төрхөөрөө өөрийн дагагчиддаа гэнэтийн бэлэг барьжээ. Ингээд түүний шинэхэн төрхийг хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!