Орондоо орж, гэрлээ унтраагаад утсаа оролддог зуршилтай бол таны биед явагдаж буй өөрчлөлтүүд

Магадгүй бараг хүн болгон унтахынхаа өмнө утсаа үзэлгүй эрт унтана гэж нэг бус удаа өөртөө амласан байх. Гэсэн ч утаснаасаа холдож өөр өрөөнд орхиод хэдхэн цаг болоход л хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл уг зуршил нь таны санаснаас ч илүү эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг бөгөөд энэ талаарх илүү дэлгэрэнгүйг доорх мэдээллээс уншаарай.

  1. Нүдийг гэмтээдэг

Олон цагаар утсаа оролдсоны дараа таны хараа гэнэт л бүдгэрэх шиг санагдвал энэ нь хараанд нөлөөлж нүд ядарч буйн илэрхийлэл аж. Тиймээс нүдээ хамгаалахын тулд дэлгэцний гэрлээ багасгаж, утсаа удаан ашиглахаас зайлсхийгээрэй.

  1. Бүтэн нойр авахад сөргөөр нөлөөлдөг

Өдөр дуусч, орондоо ормогцоо чат шалгах, эсвэл мэдээ мэдээлэл унших гэж яардаг нь хүмүүсийн дундах түгээмэл үзэгдэл юм. Гэвч ухаалаг утаснаас ялгардаг цэнхэр гэрэл нь хараанд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ нойрны мөчлөгт ч бас саад учруулж, улмаар эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлдэг нь судалгаагаар батлагджээ.

  1. Хүзүү өвдөхөд хүргэх магадлалтай

Хэрэв та хүзүүний өвчтэй бол орондоо утсаа оролдох нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна. Учир нь дэлгэцрүү харахын тулд толгойгоо урагш тонгойлгох үед хүзүүний булчинд ачаалал өгч, цаашлаад хүзүүний өвчин даамжрахад хүргэдэг. Гэхдээ та оройн энэ цагаар заавал утсаа шалгах хэрэг гарвал аль болох хүзүүнийхээ булчинг чангалалгүй, харааны түвшинд барьж үзээрэй.

  1. Арьсыг илүү хурдан хөгшрүүлдэг

Эмэгтэй та үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэн арьсаа арчилдаг ч, унтахынхаа өмнө утсаа оролддог бол өнөөх бүх хүчин чармайлт талаар нэг болно гэсэн үг. Түүнчлэн утсаа нүүрнээсээ доош барьж харснаар хүзүүнд зураас, үрчлээ үүсч улмаар эрт хөгшрөхөд нөлөөлдөг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!