Толгой өвтгөсөн олон асуудлаас салахын тулд өдөр тутамдаа хэвшүүлж, зуршил болгох хэрэгтэй лайфхакууд

Анх “Life hacks” гэх нэр томьёо нь зөвхөн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн ажлаа хөнгөвчлөх, хурдасгах зориулалтаар гарсан бол өнөө үед бараг бүх салбарт бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх ухаалаг арга барилыг уг тодорхойлолтоор хэмжих болжээ. Өөрөөр хэлбэл хамгийн нийтлэг төвөгтэй асуудлуудаас хялбархан ангижрах шинэ зөвлөмж, заль мэхийг хэлж болно. Тиймээс уншигч таны амьдралыг хөнгөвчлөхөд туслах үүднээс зарим лайфхакуудыг бэлтгэлээ.

  1. Ачаа тээшиндээ тод өнгийн даавууны өөдөс уях

Заримдаа тээш хадгалах газраас өөрийн ачаагаа олох гэтэл ижил төстэй олон цүнх харагдан, сольж холих тохиолдол бишгүй гардаг. Тэгвэл зүгээр л тээшиндээ тод өнгөтэй уяа зангидчихвал ямар ч асуудал үүсэхгүй.

  1. Компьютерийн гарыг цэвэрлэх

Компьютерийн гарын тоос шороог хялбархан цэвэрлэхийг хүсвэл хуучин багс эсвэл шүдний сойз ашиглан хөнгөхөн үрж цэвэрлэнэ. Гэхдээ эдгээр нь зөвхөн зөөлөн үстэй байхыг анхаараарай.

  1. Гутлын эвгүй үнэрийг арилгах

Гутландаа ямар ч хамаагүй ууттай цай хийгээд хонуулахад бүх үнэр ор мөргүй алга болсон байна. Мэдээж энэ арга нь олон төрлийн үнэр дарагчаас хамаагүй хямд тусах нь ойлгомжтой.

  1. Хоол дэврэхээс сэргийлэх

Хоол хийхдээ дэвэрчихвий гэж санаа зовохын оронд урт модон халбага эсвэл хусуурыг тогооны ирмэг дээр хөндлөн тавих хэрэгтэй. Ингэвэл эргэн тойрон бохирдож асгарах асуудалгүй болно.

  1. Хадаас хадах

Хадаас хадахдаа хуруугаа халтирч цохих үе цөөнгүй бий. Тэгвэл хадаасаа хувцасны хавчаараар хавчиж байгаад хадаарай. Мөн хүүхдүүддээ ч бас ингэж сургахад аюулгүй.

  1. Калорийг бага байлгахын тулд попкорн идээрэй

Магадгүй попкорн гэхээр хамгийн түрүүнд эрүүл бус хоол хүнс бодогдож байгаа байх. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар нэг аяга попкорн нь 32 калори агуулдаг ба өөх тос, чихрийн агууламж багатай (ердөө 0,7гр) цавуулаг ороогүй бүхэл үр тарианы бүтээгдэхүүн хэмээн тодорхойлогджээ.

Гэхдээ кино театрт зарагддаг попкорнууд хэт их цөцгийн тос, давс элсэн чихэртэй байдаг тул илчлэгийн тоог ихээхэн нэмэгдүүлдгийг анхаарай. Тиймээс оронд нь өөрийн гараар богино долгионы зууханд попкорноо хийсэн нь хамаагүй эрүүл байна.

  1. Эвдэрсэн дугуйтай оффис сандлыг засах

Ихэнхдээ ийм сандлыг засах эсвэл сэлбэг хэрэгслийг нь зардаг газар байдаггүй. Гэхдээ сандалны дугуй эвдэрсэн үед шинийг авах гэж яаралгүйгээр алга болсон дугуйных нь оронд жижиг савтай ус боож өгвөл хуучин хэвэндээ орох болно. Харин энэ үед усныхаа тагийг авахгүй гэдгийг мартуузай.

  1. Гар руу тос үсрэхээс сэргийлэх

Гарлуу тос үсрээд байвал зүгээр л гал тогооны бээлий өмсөх хэрэгтэй ба хэрэв бээлий байхгүй байвал ундааны савны ёроол хэсгийг хайчилж аваад нөгөө талыг нь гартаа углаарай.

  1. Талх шарагчаас халуун талхыг болгоомжтой гаргах

Үүнийг хийхийн тулд хоёр зайрмаг ишийг резинэн уяагаар холбоод үүгээрээ талхаа төвөггүй гаргах боломжтой. Мөн энийгээ өөр халуун зүйл гаргахдаа ч ашиглаж болно.

  1. Өлгүүр гулсаж унахаас сэргийлэх

Өлгүүр гулсахаас сэргийлж скоч, эсвэл бендер хавчаарыг зурагт үзүүлсэн шиг ашиглаад үзээрэй.

  1. Чипс идэх бас нэг арга

Чипсийг гараараа идэхэд гар бохирдож, цаашлаад хувцас, бичиг цаасыг ч бохирдуулдаг шүү дээ. Тэгвэл энэ үед чипсээ савхаар идвэл юу ч заваарахгүй.

  1. Гар орохгүй жижиг газраас эд зүйлс авах

Заримдаа үнэт эдлэл эсвэл бусад хэрэгтэй жижиг зүйлсээ буйдангийн завсар, ширээний ард гээд гар багтахгүй газарт унагах үе гардаг. Харин энэ тохиолдолд тоос сорогчны хошуунд оймс углаад соруулж авбал үнэхээр хялбар байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!