Автобусанд суудал тавьж өгөөгүй гэх бүсгүй ийм тайлбар хийжээ

Сошиал орчинд нэгэн эмэгтэйн зураг олны дунд багагүй маргаан үүсгээд байгаа билээ. Нэгэн иргэн “Настай хүнд суудал тавьж өгөөч гэж гуйхад “хуц” гэлээ” гэх тайлбартайгаар дараах зургийг нийтлээд байсан юм. Түүний зургийг харсан олон нийт тал бүрийн байрь суурьтай байгаа юм.

Тухайн зурган дээрх бүсгүйг Д.Оюумаа гэдэг бөгөөд тухайн үед болсон зүйлсийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийлээ. Тэрбээр “40-50 настай болов уу гэмээр ах орж ирээд олон үгээр харааж, зандарсан. Би хуц гэж хэлээгүй. Чадахгүй л гэсэн. Тэгээд босоод явсан. Гүтгэлэг маш хурдан тархдаг юм байна. Жирэмсэн эмэгтэй, өндөр настнуудад залуус хэлүүлэлтгүй суудал тавьж өгдөг. 50 орчим насны эрэгтэй хүнд зандруулан барин суудал тавьж өгөх юм уу” хэмээжээ.

Мөн автобусанд хамт зорчсон үйл явдлыг харсан гэх иргэн “Ойролцоогоор 40 гаруй настай л болов уу, нэг ах орж ирээд түүнийг зандарч эхэлсэн. Элдэв үгээр хэлж, доромжилсон. Эмэгтэй хэсэг маргалдаж байгаад сүүлдээ босоод явсан. Хуц гэж хэлээгүй ээ” гэсэн байна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!