Биржгэр арьснаас салахад туслах үр дүнтэй аргууд: Арьснаасаа ичиж үргэлж өмд өмсөж явах хэрэггүй боллоо

Эмэгтэйчүүдийн хувьд арьс маш эмзэг асуудалд тооцогддог. Ялангуяа хөлийн арьс улаан болж, дээгүүр нь гүзээлзгэний үр шиг хар цэгүүд гарч ирдэг бөгөөд үүнийг гүзээлзгэнэ хөл гэж нэрлэдэг. Харин тэдгээр цэгүүд бол тос, бактери, үхсэн арьсны холилдсон үсний уутанцар эсвэл томорсон нүх юм. Өнөөдөр та бүхэндээ арьсныхаа биржгэрийг арилгах, арьсаа зөөлхөн булбарай болгох аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Өдөр бүр арьсаа маш сайн чийгшүүл

Таны авч болох хамгийн хялбар арга хэмжээ бол өдөр алгасахгүй чийгшүүлэх тосыг түрхэх юм. Энэ нь арьсны гүнд чийг өгч, биржгэрийг бага ч болов дарах болно.

Үсний ургалтын дагуу хусах

Хөлийн үсээ хусахдаа ургалтын чиг дагуу хусаарай. Энэ нь арьсыг үрэвсэхээс сэргийлэх бөгөөд арьсыг гэмтэж, биржгэр үүсэх эрсдэлийг бууруулна.

Мөс ашиглах

Хөлийн үсээ хуссаны дараа хүйтэн жин тавьж, арьсыг улайж, гэмтэхээс сэргийлэх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд хөлийн үсийг буруу хуссанаас, хуссаны дараа зөв арчлаагүйн улмаас арьс гэмтэж, гүзээлзгэнэ мэт цэг, нүхүүд бий болдог аж. Иймд урьдчилан сэргийлэх, ахин нэмэгдүүлэхгүй байх үүднээс мөс ашиглаж заншаарай.

Лосьондоо альфа гидрокси хүчил хийж холих

Энэхүү хүчил нь арьсны дээд давхаргыг сулруулж, үлдэгдэл бохирдлыг арилгах, үхсэн арьсны эсийг арилгах, эцэст нь өнгийг сэргээх үйлчилгээтэй. Иймд тус хүчлийг лосьон, тостойгоо хольж хөлөндөө түрхэж болно. Энэ нь таны хөлний нүхийг цэвэрлэж, хар толбыг арилгах аж.

Хуурай үрэлт хийх

Хуурай сойтгоор биеэ үрж хэвшээрэй. Энэ нь цусны эргэлт сайжруулахын зэрэгцээ арьсны нүх сүвийг нээж, арьсыг гөлгөр зөөлөн болгох шидтэй юм. Ингэхдээ бие болон сойтог аль аль нь хуурай байх ёстой.

Хүнсний сода

Хүнсний сода нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, бактерийн эсрэг нэгдлүүдтэй, үхэжсэн арьсны эсийг арилгаж, нүх сүвийг тань цэвэрлэнэ. Нэг халбага овьёос, 3 хоолны халбага сод, 2 хоолны халбага зөгийн бал, 1 халбага цөцгий хольж бэлтгээрэй. Үүнийгээ хөлөндөө түрхэж, 15 минутын дараа угааж арилгаарай.

Хөлийн үсээ хусахаас илүүтэй вакс хийсэн нь дээр

Илүүдэл үсээ авахдаа хусахаас илүүтэй вакс ашиглаад үзээрэй. Энэ нь арьсыг үрэвсүүлж, цочроохгүй. Мөн сөрөг нөлөө үзүүлэхгүй тул арьсан дээр гүзээлзгэнэ бий болохоос сэргийлж чадна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!