Зуны оройг илүү амтат болгох жор: Жигнэсэн төмс мах, даршилсан хулууны салат хийж сураарай

Зуны налгар орой хайрт гэр бүлээ амттай хоолоор дайлмаар байгаа бол гэрийн барбекю хамгийн тохиромжтой. Жигнэсэн төмс мах, даршилсан хулууны салатны гайхалтай зохицлыг хамтдаа мэдрээрэй.

Орц:

  • Гахайн мах – 1кг
  • Төмс – 1кг
  • Сонгино – 2ш
  • Давс – 1ц/х
  • Перец – амталгаагаар
  • Ус – 250гр
  • Сармис – 3 хумс

Хулууны салатанд:

  • Хулуу – 1ш
  • Улаан лооль – 2ш
  • Давс – 1/3 ц/х
  • Перец – амталгаагаар
    Сармис – 3хумс
  • Уксус – 1 халбага

Хийх арга:

Төмсөө том том хуваагаад хайруулын тавганд урьдчилан халаасан ургамлын тосонд хийж шаргал болтол нь хуурч авна. Дараа нь энэ тосондоо төмстэй ижил хэмжээтэй жижиглэсэн махыг бор болтол нь 10  минут хуурна. Мөн үүн дээрээ цагариг хэрчсэн сонгиныг нэмж өгөх ба хамтад нь дахин 10 минут болгоно.

Хугацаа өнгөрсний дараа бага зэрэг тос, сармис, давс, перец зэргийг хийж, сайтар хутгасны эцэст усаа нэмээд 30 минут орчим буцалгаарай.

Харин салатны хувьд хулуугаа тийм ч жижиг биш, зураг дээрх шиг хуваагаад хайруулын таваганд хуурч авна. Дараа нь үүнийгээ хөргөх хэрэгтэй.

Энэ хооронд улаан лооль сармисаа мөн адил хэрчиж хулуутайгаа нийлүүлнэ. Сүүлд нь уксус, давс, перец, бага зэрэг ургамлын тос дээрээс нь хийгээд хутгахад салат гүйцэд бэлэн болох ба 30 минутын турш харгөгчинд байлгаарай.

Эцэст нь зөөлөрч болсон мах, төмс болон хулууны салат хоорондоо маш сайхан зохицох ба үнэхээр тансаг атлаа энгийн оройн зоог танай ширээг чимэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!