Баярын ширээнд өнгө нэмэх тансаг амттай салатны жор: Сурч аваад өөрийн нэрийн салат болгоорой

Төрөл бүрийн махан хоолыг салаттай идвэл шингэц сайжирч амт нэмдэг. Тэгвэл бага төсвөөр амттай салат хийх уг аргыг мэдэж аваад оройн хоолондоо өнгө нэмээрэй.

Орц:

  • Байцаа – 150гр
  • Өргөст хэмх – 1ш
  • Лаазалсан эрдэнэ шиш – 4ц/х
  • Хиам – 300гр
  • Тахианы чанасан мах – 300гр
  • Өндөг – 3ш
  • Давс, перец, майонез – амталгаагаар

Хийх арга:

Эхлээд байцаагаа нэлээд жижиглээд, өргөст хэмх, хиам, тахианы чанасан махаа урт нарийн хэрчинэ. Дараа нь өндгөө аяганд хийгээд чимх давс нэмээд сайтар хутгах ба хайруулын тавганд бага зэргийн тос халаагаад  нимгэн шарна.

Шарж дуусмагцаа дээрхтэй адил урт нарийн хэрчих бөгөөд бүх орцоо давс, перец, майонезаар амтлан хольж хөргөгчинд 30-50 минут байлгаарай. Ингээд хугацаа өнгөрсний дараа салахын аргагүй сайхан амтат салат бэлэн болно. Мөн үүнийгээ шарсан төмстэй хамт идвэл бүр ч янзтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!