Дуучин Хишигдалай: Тураах бүтээгдэхүүнд хэзээ ч битгий итгэ. Зүгээр л хор

Дуучин Хишигдалайгийн эрс өөрчлөлтийн талаар олон хүмүүс ам уралдан ярьдаг. Зоригтой, тэнэгдүүхэн, өөрийнхөөрөө тодотголтой дуучин А.Хишигдалайг мэс ажилбарт олон орсон гэх хүмүүс ч бий. Хөдөөний бор охин гэж ичиж санаа зовохгүй хэлдэг тэрээр анхны дэбютээ хийснээс хойш асар богино хугацаанд өөрийгөө тордож, эрс өөрчлөлт хийж чадсан.

Төрөхөөс заяасан царайг өөлөн, хиймэл болгож, хөөрхөн харагдах гээд яах вэ дээ хэмээн олны хэл амны бай болж байсан Хишигдалай “… Мань мэт нь ч зүсэн зүйлээрээ хэлүүлээд доромжлуулаад гүтгүүлээд бүр сурчихжээ. Дух эрүү өгзөг юу юу хийлгэсэн гэчвээ. Тэр мөнгөөр нь хэдэн сайхан дуу кпип хийчих юмсан. Эцэст нь үнэн хөдөлмөр 2 хамт оршиж байхад бүх зүйл яриа болоод л хоцрох байх даа. Ярьсан нь ялзарч, хийсэн нь хождог хорвоо доо. Тэгж байгаад нэг сайхан час хийсэн том дух хослуулсан гоё урт эрүү хийлгэнэ ээ яадаг юм” гэсэн хариулт өгч байсан юм.

Тэгвэл дуучин бүсгүй энэ удаад өөрийн фэйсбүүк дагагч нартаа дараах зөвлөгөөг өгчээ.

Тэрээр “Тураах бүтээгдэхүүнд хэзээ ч битгий Итгэ. Зүгээр л хор. Удаан ч гэсэн өөрөөөрөөө тураарай. Тууштай байдал заавал үр дүнд хүргэдэг. Яаж турах вэ? гэж битгий асуу. Турах чин хүсэлтэй хүн аргаа олдог юм. Махлаг ч эрүүл байсан нь дээр шүү. Турах тухай биш эрүүл байх тухай дээр санаа зовбол амархан турна.” гэсэн байна.

Дуучин бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!