Хүүхэд төрүүлсний дараа буцаад галбиртаа очиход туслах зөвлөмж: Алдартай бүсгүйчүүд ийм дараалал, аргаар хэдхэн сарын дотор галбираа гоё болгодог

Алдартнуудын амьдрал яг л үлгэрийн мэт харагддаг. Тэд үргэлж үзэсгэлэн төгс харагддаг төдийгүй хүүхэд гаргасан ч буцаад л галбиртаа орчихдог. Тэдний нууц чухам юу болох талаар, хэрхэн хүүхэд төрүүлсний дараа богино хугацаанд галбираа олж авдаг зэрэг зөвлөмжийг хүргэж байна.

Бодит зорилго тавьж, төрсний дараах биеэ сонс. 

Төрсний дараах сэтгэл гутрал гэж байдаг. Үүнд биед гарсан өөрчлөлтүүд ихээхэн нөлөөлдөг байна. Төрөөд буцаад гоё биетэй, туранхай болчихно гэх бодолдоо гүн автсан ээжүүд тарган, махлаг хэвээр байгаадаа бухимдаж, өөрийгөө үзэн ядаж эхэлдэг. Энэ нь бие махбодь хийгээд сэтгэл зүйд маш их дарамт үүсгэж турахад улам бүр хэцүү болгодог байна. Иймд бие галбиртаа хурдан өөрчлөлт гаргахыг хүсч байгаа бол аль болох өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийгөө хайрлах хэрэгтэй.

Загвар өмсөгч Эшли Грэхэм төрсний дараа биеэ сонсож, өөрийгөө хайрлах ямар чухал болохыг онцолж ярьсан байдаг. Тэрээр өөрийгөө хэт хүчилж, огцом өөрчлөх гэж хичээх хэрэггүй болохыг анхааруулж, бага багаар хийх зүйлээ хийж, урдаа бодитой зорилго тавихыг зөвлөсөн. Сарын дотор 10, 20 кг хасна гэх мэт агаарын зүйл бодохын оронд илүү бодитой зорилго тавьж, аажим аажмаар үүндээ хүрэхэд хангалттай юм.

Хүн хүний биеийн онцлог өөр байдаг. Зарим хүн сарын дотор л буцаад галбиртаа очдог бол, зарим нь хэдэн сар цаашлаад хэдэн жил шаардагдана. Үүнийг сайтар ойлгож, өөрийгөө хэт хүчлэх хэрэггүй аж. Энэ бол алдартай загвар өмсөгч бүсгүйн өөрийн мэдэрч туулсан бас ухаарсан зүйл юм.

Сайн алхах хэрэгтэй

Алхах нь төрсний дараах галбирыг сайжруулах хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Төрсний дараах үед цус, шингэн нь хөлний доод хэсэгт хуримтлагддаг бөгөөд алхах нь шингэнийг дахин хуваарилахад тусалдаг. Мөн цусны эргэлтийг сайжруулж, булчинг бэхжүүлж, илчлэгийг шатаана.

Өдөр бүр 20 минут алхаж хэвшээрэй. Танд бодитой үр дүн мэдрэгдэх болно. Алдартай бүсгүйчүүд төрсний дараа маш их алхдаг гэнэ.

Витамин бол хүүхэд төрсний дараа бие галбираа сэргээх гол түлхүүр юм. 

 

Жирэмсний дараа шим тэжээл нь нөхөн сэргэх чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Хэрэв та хөхөөр хооллож байгаа бол витамин нь зөвхөн танд ашигтай биш юм. Жирэмсний үед болон төрсний дараа төмөр, витамин С хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ ямар ч төрлийн витамин хэрэглэхээсээ өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Төрсний дараах биеийн өөрчлөлтийн үед ретиноид тос танд тусална.

Төрсний дараа хамгийн тод харагдах биеийн өөрчлөлтүүдийн нэг бол арьс, ялангуяа хэвлийн хэсэгт язралт үүсдэг. Язралтын соривноос салахад ретиноид тос тусална. Үүнийг тогтмол түрхэснээр эхлээд өнгө нь бүдгэрч, сүүлдээ ор мөргүй арилах юм.

Аажмаар дасгал хийх нь жирэмсний дараа сэргэхэд тусална. 

Хүүхдээ төрүүлснээс 6 долоо хоногийн дараа дасгал хийж эхэлж болно. Мэдээж гэнэт огцом хүнд дасгал хийж болохгүй. Аажим аажмаар хийж хэвшүүлж, аажимдаа хүндрүүлж болох юм.

Жирэмсний дараа чийрэгжих йог

Хүүхэд төрүүлсний дараа биеийн галбираа засах, сэтгэл санаагаа тайван байлгахын тулд йогоор хичээллээрэй. Энэ нь таныг илүү тайвширч, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэхэд тусална. Иогоор хичээллэх нь тэнцвэр, зохицуулалтыг сайжруулж, стрессийг тайлах шидтэй. Нэг сумаар хоёр буудах боломжийг йога олгоно.

Усанд сэлэлтээр хичээллэх

Хүүхэд төрүүлсний дараа биеийг сэргээх өөр нэг гайхалтай дасгал бол усанд сэлэх юм. Усанд сэлэх дасгалыг ясны хүчийг сайжруулдаг дасгалтай хослуулахыг зөвлөж байна. Хэрэв та хүүхэд төрүүлсний дараа илүү сайхан биетэй болохыг хүсч байвал усанд сэлэлтийг йогтой хослуулах нь зүйтэй.

Төрсний дараах өөрчлөлтийн хамгийн сүүлчийн алхам бол таны хоолны дэглэм юм.

Жирэмсний дараа биеийг сэргээх чухал алхам бол таны хоолны дэглэм юм. Та өдөрт хангалттай калори идэж байгаа эсэх, хамгийн чухал нь эдгээр илчлэгүүд нь шим тэжээлээр баялаг байх ёстой. Жимс, хүнсний ногоо, уураг, омега-3 өөх тосыг сайн хэмжээгээр идэхэд анхаарлаа хандуулаарай. Өөрийнхөө хэрэгцээнд тохирсон хоолны дэглэм барихын тулд хоолны дэглэмийн эмч дээр очиж үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!