Залхуу төмсөн гамбир хийж сураарай

Өнөөдөр та бүхэндээ амттай төмсний гамбир хийх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Айл бүрийн хөргөгчинд байдаг төмсийг ашиглаж амттай гамбир хийгээрэй. Хүүхдүүд тун ч сонирхон иддэг тул хийгээд үзээрэй.

Орц:

Зуурмагт:

  • Өндөг – 2 ширхэг
  • Сүүн крем – 100 гр
  • Давс, перец
  • Гурил – 5 халбага

Төмсний нухаш:

  • Төмс – 1 кг
  • Бяслаг – 50 гр
  • Ногоон сонгино
  • Давс перец, бусад амтлагч
  • Масло – 50 гр

Төмсөө давстай усанд чанаж, болсны дараа нухаж бэлтгэнэ. Ногоон сонгиноо хэрчиж, бяслагаа үрээд нухсан төмсөн дээрээ хийж хутгаарай. Мэдээж давс перец зэргээр амтлана. Маслоо хийхээ мартуузай.

Одоо харин зуурмагаа бэлтгэнэ. Зуурмагт багтсан орцоо нэгтэж хутгаарай. Нухсан төмсөө жижиг хэсгүүдэд хувааж дугуй болгоод зуурмагтаа дүрж гаргаж авна.

Хайруулын тавгандаа тосоо хийж халаагаад бэлтгэсэн төмснүүдээ хоёр талаар нь шараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!