Жимс ногоог шинэ хэвээр нь удаан хадгалах супер аргууд

Жимс ногоог зөв хадгалаагүйн улмаас амархан өнгө зүс, амт шимтээ алдаж мууддаг. Иймд та бүхэндээ жимс ногоог зөв хадгалах арга ухаанаас зааж өгөхөөр бэлтгэлээ. Эдгээр аргыг сурч аваад жимс болон ногоогоо шинэхэн хэвээр нь удаан хадгалж, өдөр тутамдаа хэрэглэж идээрэй.

Гүзээлзгэнэ

1:5 харьцаатай цагаан цуу болон ус хольж уусмал бэлтгэнэ. Үүндээ гүзээлзгэнээ хийж угааж цэвэрлэж аваарай. Дараа нь мэдээж цэвэр усаар зайлах ёстойг анхаар. Энэ нь жимсэнд наалдсан нян бактерийг устгана. Угаасан гүзээлзгэнээ цаасан алчуур дээр тавьж хатаагаад, саванд хийж хөргөгчинд хадгална. Ингэхдээ савны дотор талд цаасан алчуур дэвсэх ёстой бөгөөд гүзээлзгэнээ олон давхарлаж болохгүй санаарай.

Алим

Алимыг тавцан дээр хадгалах боломжтой, гэхдээ хэрэв та удаан хадгалахыг хүсвэл хөргөгчинд хийгээрэй.

Гадил

Гадил жимс амархан муудах гээд байдаг талтай. Үүнийг удаан хугацаанд шинээр нь хадгалахын тулд нэг бүрчлэн салгаад ишийг нь хүнсний скочоор ороож тавиарай. Хөргөгчинд хийх шаардлагагүй бөгөөд өрөөний температурт хадгалж болно.

Исгэлэн жимс

Хэрэв та жүрж, мандарин, бэрсүүт жүрж, нимбэг, лайм зэрэг цитрус жимсний хадгалах хугацааг уртасгахыг хүсвэл тэдгээрийг ширээн дээр биш, хөргөгчнийхээ шургуулганд хийж хадгалаарай.

Ханборгоцой

Ханборгоцойны ногоон навчит үзүүр хэсгийг огтолж аваад, доош нь харуулж хөргөгчинд хийнэ. Ингэснээр чихэрлэг хэсэг нь булан бүрт тархаж, илүү удаан шинэхэн хэвээр байх аж.

Усан үзэм

Усан үзмийг хадгалахдаа дотор нь цаасан алчуур дэвссэн зузаан гялгар уутанд хийж, амыг нь таглаарай. Дараа нь хөргөгчинд хийж хадгална.

Төмс

Төмсийг шинэ хэвээр удаан хадгалахын тулд дээр нь ганц хоёр ширхэг алим тавиарай. Мөн үүнийгээ сагсанд хийж, хуурай сэрүүн, харанхуй газар хадгална.

Лууван

Лууванг ногоон ишнээс салгаж, уутанд хийж хадгална. Уутан дотроо чийгийг өөртөө шингээх цаасан алчуур дэвсэхээ мартуузай. Мөн хөргөгчинд хадгалах хэрэгтэй.

Сармис, сонгино

Хэд хэд цоолсон цаасан уутанд сонгино, сармисыг хийж хадгалаарай.

Брокколи

Брокколи чийгэнд дуртай тул чийгтэй цаасан алчуураар боож хөргөгчинд хийвэл удаан хадгалагдана.

Цоохор майлз

Цоохор майлзыг тугалган цаасанд боож, хөргөгчинд хадгалаарай.

Улаан лооль

Улаан лоолийг нарны шууд тусгалаас хол тасалгааны температурт хадгална. Улаан лоолийг ишний эргэн тойронд агаар орж чийгээ алдахаас сэргийлж аяга эсвэл тавган дээр ишийг нь доош харуулан тавь.

Салатны навч

Бууцай, аругула болон бусад ногоонууд зэрэг ногоон салат, ургамлыг агаараар дүүргэж, дээд хэсэгт нь сайтар битүүмжилсэн жижиг гялгар уутанд хийж хадгална. Үүнийгээ хөргөгчинд хийж хадгалаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!