Дархан аварга А.Сүхбатын охин аавынхаа талаар ингэж хэлэв

Дархан аварга А.Сүхбат энэ жилийн наадамд зодоглоно гэсэн шуугиан эртнээс гарч, үзүүштэй барилдаан гарах нь гэж хүлээж байсан наадамчин олон, цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа бөх сонирхогчид түүнийг хүлээсэн ч гарч ирсэнгүй.

Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж баяр наадмыг сурвалжилж буй сэтгүүлч, мөн бөхийн эргэн тойрныхноос сонсоход Дархан аварга А.Сүхбат Үндэсний бөхийн салбар хорооны шийдвэрийг эсэргүүцэж, өөрийгөө баруун талын тэргүүн магнайд гарах ёстой гэж зүтгэсэн гэв.

Тэгвэл энэ талаар түүний үзэсгэлэнт охин өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийсэн нь багагүй шуугиан тарьжээ.

Тэрээр: “Хууль дүрмээрээ, эрэмбээрээ бол аав маань (А. Сүхбат) баруун жигүүрт тэргүүлэх ёстой юм аа. Гэвч бөхийн холбоо гэх үл бүтэх байгууллага байнга л өөрсдийн дураар бантан хутгаж өдийг хүртэл дураараа өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн утгагүй дүрэм гаргаж ирсэнийг ухаантай хүмүүс мэдэлгүй л яахав.

Үнэт ёс уламжлалыг санаатайгаар бусниулах нь ард түмнийг хүртэл төөрөгдүүлж талцуулж байдаг. 2-ын хооронд ёс заншлаа мэддэггүй хүмүүс хойч үедээ эвдэрхий уламжлал үлдээх ч аюултай. Хор хутгаж ханадаггүй уйддаггүй хүмүүс байх юм.

Хэний ч өмнө нүүр бардам дэлхийн хамгийн сайн буурал аав, хамгийн сайн аав гэж хэлтэл минь хайр энэрэлээр дүүрэн өсгөсөнд хамгийн ихээр баярлалаа. Бурхан ч мэдэж байгаа.

Зодог тайллаа… Бахархаад барашгүй. Та бүхэн сайхан наадаарай.” гэжээ.

Дархан аваргын үзэсгэлэнт охин Гүнжээгийг сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!