Экс ерөнхийлөгчийн бэр болох гэж буй жүжигчин Б.Янжиндулам

“Амьдралоги”, “Mongolian Connection” киноны дүрээрээ танигдсан жүжигчин Б. Янжиндулам “열혈형사 /Hot blooded detective/” нэртэй солонгос инээдмийн киноны гол дүрд Мөнхөө /Mong-heo/ гэх бүсгүйн дүрд тоглож байсан цаг саяхан.

Тухайн үед Фейсбүүк хуудаснаа Солонгосын алдартай жүжигчин И Сүн Жэй /Lee Sооn Jae/–тэй хамтдаа жүжигт тоглон гэрэл зургаа авахуулсан монгол охины зураг хэн хүний анхаарлыг татаж байв. Тэрээр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд жүжигчний чиглэлээр 5 жил суралцаж төгссөн юм.

Тэгвэл жүжигчин бүсгүй УИХ-ын хамгийн залуу гишүүн Э.Батшугарын хамт наадмын нээлтэнд ирсэн нь олны анхаарлыг багагүй татсан юм.

Adore нэртэй хувцас болон цэцгийн дэлгүүрийг ажиллуулж тун амжилттай яваа бүсгүй 8 настайгаасаа эхлэн 9 жилийн турш спорт гимнастикаар хичээллэсэн бөгөөд Монгол улсын шигшээ багийн тамирчин, багийн ахлагч хүртэл хийж явсан олон талын авьяастай бүсгүй юм.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!