Таныг 10 насаар залуу харагдуулах ид шидийн гэмээр жижиг өөрчлөлтүүд

Цаг хугацаа урсан өнгөрсөн ч гоо сайхны мэс засал хийлгэлгүй залуу харагдах нь таны бодсоноос ч амархан байдаг. Гэхдээ та чухам ямар алхам хийхээ мэдэхгүй байвал дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

  1. Жинсэн өмд өмсөх

Хэрэв та жинсэн өмд, тэр дундаа уранхай загвартай жинсийг зөв хувцастай хослуулж чадвал энэ нь таныг тун залуу загварлаг дээрээс нь өндөр туранхай харагдуулж өгдөг. Гэхдээ ингэхдээ энгийн нэг жинс биш илүү орчин үеийн шийдэлтэйг сонгох нь дээр.

  1. Чолк

Чолк гаргаснаар духан дээрх үрчлээсийг нууж, нүүрний хэлбэрийг жижиг харагдуулах давуу талтай. Мөн та илүү залуухан харагдах бөгөөд тэгшхэн, налуу, өтгөн гээд төрөл бүрийн тайралтаас сонголтоо хийх боломжтой.

  1. Цагаан пүүз

Цагаан пүүз нь таны шинэлэг байдлыг хангахын зэрэгцээ өмд, даашинз, юбка гээд юун дээр ч өмсөж болдгоороо онцлог юм.

  1. Улаан уруулын будаг

Нэгэн судалгаагаар эмэгтэйчүүдийн нүүр будалтын ялгааг авч үзсэн бөгөөд ягаан хацар, улаан уруултай оролцогчид бусдаасаа илүү залуу харагдаж байгааг тогтоожээ. Үүнээс гадна хүмүүс нас ахих тусам уруул нь бүдгэрч, хөмсөг сормуус нь шингэрдэг тул ахимаг насны эмэгтэйчүүддээ энэ өнгийн уруулын будаг сонгохыг зөвлөж байна.

  1. Богино тайралт

Энэ төрлийн үс засалт нь эмэгтэйчүүдийн нүүрийг зууван болгож, нэг ёсондоо хацрын яс дээшилсэн мэт харагдуулдаг байна. Мөн 50-аас дээш насны эмэгтэйчүүдэд богино тайралт хамгийн тохиромжтой байдаг аж.

  1. Хар хүрээтэй нүдний шил

Хүрээгүй болон цайвар хүрээтэй нүдний шил нь ахимаг насны эмэгтэйчүүдэд тийм ч аятайхан харагддаггүй. Харин оронд нь хар хүрээтэй шил зүүвэл дүр төрхийг хоромхон зуур өөрчилдөг байна. Нэмж хэлэхэд нүүрний үрчлээгээ бусдаас нуухыг хүсвэл илүү том хүрээтэй шил зүүгээд үзээрэй.

  1. Өтгөн хөмсөг

Шингэн хөмсөг нь царайг бүдэг ядарсан мэт болгодог бол эсрэгээрээ өтгөн хөмсөгтэй байвал хамаагүй залуу, эрч хүчтэй харагддаг гэнэ. Тиймээс кокосын тос, касторын тос зэрэг үс ургуулах бүтээгдэхүүн хэрэглэж болох бөгөөд ургах хүртэл нь хөмсөгний харандаагаар хэтрүүлэлгүй зурж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!