Чимээгүйхэн биднийг хорлож байдаг өдөр тутмын нийтлэг үйлдлүүд

Таны олон жилийн турш өдөр бүр хийдэг зүйлс хожмоо бие махбодод сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг бөгөөд чухам ямар үйлдлүүд эрүүл амьдралын хэв маягт өөрчлөлт үзүүлдгийг доорх мэдээллээс уншаарай.

  1. Салаатай тавчик өмсөх

Ийм тавчик нь хөлний мөөгөнцөр үүсэх гол нөхцөлийг бүрдүүлдэг ба удаан өмсвөл шилбэ булчин өвдөх, цаашлаад нуруу өвдөгний үрэвсэлд хүргэх ч аюултай байдаг. Мэдээж энэ нь салаатай тавчикыг өмсөхөд бусад үеэс хөлийн хуруу болон булчинд илүү их ачаалал өгдөгтэй холбоотой байна.

  1. Шүдээ угаасныхаа дараа ам зайлагч хэрэглэх

Шүдээ угаасны дараа ам зайлагчийг хэрэглэснээр ооны өндөр концентрацитай фторыг зайлж, эсрэгээрээ микробыг амны хөндийд бий болгох эрсдэл үүсгэж, улмаар шүд цоорох шалтгаан болдог байна. Тиймээс үүнийг хоол идсэний дараа эсвэл шүдээ угаахаас өмнө хэрэглээрэй.

  1. Бариу жинс өмсөх

Бариу жинсэн өмд нь цусны урсгалыг бууруулж, булчингуудад ачаалал өгдгөөс гадна мөөгөнцрийн халдварыг хүртэл үүсгэх аюултай. Цаашлаад эмзэг хэсэг болон давсагийг барьснаар бэлгийн сулрал үүсгэж ч болох юм.

  1. Гэртээ принтер ашиглах

Лазер принтер болон хор нь гэрт буюу тантай байнга ойр байх үед зүрх судас болон амьсгалын замын гэмтэл учруулж болзошгүй маш жижиг тоосонцрыг ялгаруулдаг. Түүнчлэн нэгэн судалгаагаар хархнуудыг уг тоосонцрын дэргэд 21 хоног байлгахад тэдний бодисын солилцоо, дархлааны хариу урвал болон бусад биологийн үйл явц алдагдсан шинжтэй болжээ.

  1. Хэвтэж байхдаа унших

Хүний унших стандарт ерөнхийдөө 60 градусын өнцөгтэй, номноос 15 инч орчим зайд байх ёстой гэж үздэг. Тэгвэл хэвтэнгээ унших нь уг стандартыг зөрчиж байгаа бөгөөд бие хөших, хараа муудах, толгой өвдөх нэмэлт шалтгаан болдог байна.

  1. Агааржуулагч хэрэглэх

Ихэнх агааржуулагч нь үнэрийг саармагжуулах хорт химийн бодис агуулдаг. Тийм ч учраас үүнээс үүдэн уушигны гэмтэл, астма үүсч болох бөгөөд аль болох цэвэр агаар оруулж, агааржуулагч хэрэглэхгүй байхыг зөвлөе.

  1. Шанаагаа тулж суух

Шанаагаа тулж сууснаар бохир гараараа эрүү нүүрэндээ хүрэх магадлалтай ба энэ нь батга үүсгэж, нян тараах эрсдэлтэй. Мөн үүнээс гадна ингэж суух нь зөв суулт биш учраас удаан энэ байрлалдаа байвал нуруу бөгтийх, суулт өгөх зэрэг аюулыг дагуулдаг аж.

  1. Шовх үзүүртэй гутал өмсөх

Энэ төрлийн гутал хэдий загварлаг харагддаг ч хөлийг ихээр гэмтээж байдаг. Тухайлбал хөлийн 4,5 дахь хурууг дарж, мэдрэлийн үрэвсэл үүсгэдэг ба хожмоо эмчилгээ тарилга хийлгэж, бүр хүндэрсэн тохиолдолд мэс засал хийх заалттай байдгийг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!