Эрэгтэй эмэгтэй хүмүүс стрессээ өөр өөрөөр тайлдаг: Стресс тайлах шилдэг аргууд

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стрессээ тайлах арга барил өөр өөр байдаг ба судалгаанаас үзэхэд бүсгүйчүүд эсрэг хүйстнээсээ илүү их бухимддаг болох нь батлагджээ. Тэгвэл хоёр хүйсийн хүмүүсийн ялгаа чухам юунд оршдог болохыг уг нийтлэлээс сонирхоорой.

Гормоны нөлөөгөөр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн стрессийн түвшин өөр байдаг

Хүн сөрөг сэтгэл хөдлөлд автах үедээ кортизол, эпинефрин, окситоцин гэх 3 гормон ялгаруулдаг байна.

Тэгвэл стресстэй эмэгтэйчүүдийн цусанд кортизол, эпинефрин үүсэн, тархинаас нь окситоцин ялгарч улмаар сэтгэл хөдлөл ихээр бий болдог байна. Харин эрэгтэйчүүдээс ялгарах окситоцин нь хамаагүй бага хэмжээгээр ялгардаг тул сэтгэлийн хөдөлгөөн харьцангуй тогтвортой байдаг

Тэд стрессд ялгаатай хариу үйлдэл үзүүлдэг

Судалгаанаас харахад эмэгтэйчүүд сэтгэл гутралд орсон үедээ өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, аюулгүй байдал бий болгох хандлагатай байдаг аж. Тиймээс эмэгтэй хүмүүс найз нөхдийн сүлжээг үүсгэж, гэр бүлтэйгээ ойр байснаар илүү тайван болдог. Гэхдээ эрчүүдийн хувьд байдал арай өөр. Тэд стрессдсэн үедээ бодит байдалтай тэмцэж, эсвэл бууж өгөх хандлагатай байдаг байна.

Нэмж хэлэхэд стрессийг бууруулах гол зүйл бол тэнцвэртэй байх явдал бөгөөд эмэгтэйчүүд өөрсдийгөө золиослохгүй, харин эрчүүд ямар ч хамаагүй аргаар ялалт байгуулах хүслээ дарж чадвал үүнээс хялбархан ангижирч чадна.

Стресстсэн үедээ эсрэг хүйстнүүд өөр өөр зүйл хийж тайвширдаг

Судлаачдын үзсэнээр эмэгтэйчүүд сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд ном уншиж, найз нөхөд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөхийг хүсдэг байна. Гэвч эрэгтэй хүмүүсийн хувьд эсрэгээрээ спортоор хичээллэж, хөгжим сонсдог аж.

Мөн ирээдүйн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу түлхүү шаардагддаг тухай тэднээс асуухад эмэгтэйчүүд илүү их эрч хүч цаг хугацааны тухай ярьсан бол эрчүүд санхүүгийн эрх чөлөө хэмээн хариулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!