Сэтгэл татам Итали бүсгүйчүүдийн бусдаас өөрөөр хийдэг сонирхолтой зүйлс: Эдгээр зуршил тэднийг илүү эмэгтэйлэг болгодог

Итали эмэгтэйчүүд төгс хэв маяг, дэгжин хувцаслалтаараа хэнийг ч урдаа гишгүүлэхгүй бөгөөд жаахан охид байхаасаа л гадаад төрхөндөө анхаарч хэрхэн гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр гэрэлтэх арга барилыг эзэмшсэн байдаг. Иймд энэхүү мэдээлэлд үндэслэн Итали бүсгүйчүүдийн бусдыг татах нууцыг олж мэдэцгээе.

  1. Тэд энгийн зүйлд сэтгэл хангалуун байдаг

Италид хүмүүс том машин унаж, өргөн хувцасны шүүгээ тавьдаггүй. Харин ч минимализмыг сонгож, олон хөглөрсөн хувцас хэрэглэхээс илүү цөөн хэрэгцээт зүйлсээ л үлдээдэг давуу талтай аж.

  1. Сэтгэл хөдлөлөө ил гаргадаг

Гаднынхан Итали эмэгтэйчүүдийг хурдан чанга ярьдаг гэдгээр нь сайн мэддэг. Учир нь энэ орныхон дотроо бүх зүйлийг хадгалахаас илүү сэтгэл хөдлөлөө бусдад түгээж, санал бодлоо хуваалцахыг илүүд үздэг байна. Мөн тэд ярилцах үедээ идэвхтэй дохио зангаа хэрэглэж, ярилцагчийнхаа биед байнга хүрдэг. Жишээ нь, Италичууд нөхөрсөг байдлыг илтгэж, гараа мөрөн дээрээ тавьдаг.

  1. Тэд эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьдаг

Итали эмэгтэйчүүд эрүүл мэнддээ маш их анхаарч, өвдөхгүй байх бүх л арга хэмжээг авдаг. Жишээ нь зуны саруудад үдэш орой хүрэм, ороолт зүүж явах нь гайхмаар зүйл биш бөгөөд бороо ихээр орж байвал бүх төлөвлөгөөгөө цуцлаад гэртээ байхыг илүүд үздэг.

  1. Итали бүсгүйчүүд ээжтэйгээ хамгийн ойр байдаг

Энэ улсын эмэгтэйчүүдийн хувьд гэр бүл нь үргэлж 1-т бичигдэх ба ээж охины харилцаа нь тун дотно, бат бөх байдаг. Түүнчлэн хэрэв Итали эр ээжтэйгээ таарамжгүй харилцаатай бол түүнийг баргийн эмэгтэй тоохгүй гэсэн үг.

  1. Тэд ганган хээнцэр явах дуртай

Тус улсын эмэгтэйчүүд оройн цагаар зугаалах нь элбэг. Энэ нь тэдний хувьд нийгэмшихийн зэрэгцээ сайхан хувцаслалтаа харуулах боломж болдог ба энгийн үедээ ч тэр тун загварлаг хүмүүс юм.

  1. Итали бүсгүйчүүд хаашаа ч яардаггүй

Эндхийнхэн найз нөхдийн уулзалт эсвэл болзоондоо хоцрох нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь үл хүндэтгэсэн байдлын илрэл биш юм. Зүгээр л тэд яарах дургүй, харин дуртай зүйлээ тайвнаар хийхийг илүүд үздэг. Үүнд болзооны хувцас сонгох, уулзалтын газарлуу алхах зэрэг олон зүйл багтдаг аж.

  1. Тэд анхны болзоондоо ганцаараа очдоггүй

Эрчүүд өөрсдийгөө хэт их гайхуулан магтахад Итали эмэгтэйчүүд тун дургүй ба харин ч нөхөрсөг эелдэг байдалд татагддаг байна. Тиймдээ ч охид бүсгүйчүүд анхны болзоогоо найзуудын хүрээнд хийж, нөгөө хүнээ ажигладаг гэнэ.

  1. Эсрэг хүйстнээ ихэвчлэн хувцасаар нь шинждэг

Италичууд ердийн даавуун подволкоор ч загварлаг харагдах аргаа мэддэг бөгөөд шинэ танилуудынхаа хувцаслалтыг тун ч их сонирхдог аж. Тэр дундаа болзоон дээр уг хандлага ажиглагдах ба эрчүүд цагаан эсвэл тод өнгийн оймс өмссөн байвал болзож буй хүнээсээ тааруухан үнэлгээ авах нь гарцаагүй. Харин оронд нь хөх, хар, саарал өнгийг сонговол тохиромжтой.

  1. Болзооны тогтсон хэв маягийг эрхэмлэдэг

Энэ улсын олон эмэгтэйчүүд нийтлэг байдлыг үндэслэн эрчүүдээс давамгай шинж чанарыг хүлээдэг. Жишээ нь, болзоот залуус ресторанд хооллосны дараа тооцоогоо хувааж хийх бус, эмэгтэйгээ дайлвал түүнд илүү таалагдах болно.

  1. Тэд тийм ч хурдан гэрлэдэггүй

Тус улсын эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн дундаж нас 32,8 байдаг. Тухайлбал, Итали жүжигчин Моника Витти, Жованна Ралли нар нэлээд хожуу гэрлэсэн ба жил ирэх тусам гэрлэлт багасч байгаа гэнэ. Энэ нь Итали бүсгүйчүүд анхны учирсан хүнтэйгээ гэрлэх гэж яаралгүй Тохирох нэгнийг хүлээж буйтай холбоотой байж болох юм Мөн тэд гэрийн ажлаас татгалзаж, карьертаа анхаарах болсон нь үүний бас нэг шалтгаан болжээ.

  1. Байр сууриндаа бат зогсдог

Энэ орныхон өөртөө маш итгэлтэй байдаг ба бусад хүмүүс тэдэнтэй маргах нь цагийн гарз гэдгийг сануулдаг. Түүнчлэн багаасаа өөрийн үзэл бодол, байр сууриндаа үнэнч байхыг сургажээ.

  1. Итали эмэгтэйчүүд амралтаа зохицуулж чаддаг

Тэд нэмэлт цагаар ажиллахаас татгалзаж, оронд нь цонхоор харангаа кофе уух дуртай. Энэ нь цаг хугацааг хэрхэн үнэлж, юунаас таашаал авахаа мэддэг болохын илрэл юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!