Хүмүүсийн дасгал хийхдээ гаргадаг нийтлэг 6 алдаа: Зөв хийж сурахгүй бол яаж ч хөлсөө урсгаад ямар ч нэмэргүй

Хүмүүс дасгал хийж байхдаа жижиг алдаа гаргах нь түгээмэл байдаг. Жишээ нь, дасгал хийхээсээ өмнө биеэ халаахгүй байх, гутлаа буруу сонгох гэх мэт. Гэтэл эдгээр нь таны бүх хүч хөдөлмөрийг үгүй хийх ч боломжтой учраас фитнесст явахдаа гаргадаг нийтлэг алдаануудыг танилцуулж байна.

  1. Скуат суухдаа хөлийнхөө буруу хэсэгт ачаалал авах

Уг дасгалыг хийхдээ хөлийн эрхий хуруу болон чигчий хурууны ойролцоох цэг болон өсгийн дээр гол ачааллаа авч сурвал хамгийн тохиромжтой ба мэдрэхэд хэцүү байвал гутлаа тайлаад хийж ч болно.

  1. Буруу гутал өмсөх

Туухай өргөх болон хөлний дасгал хийх үедээ аль болох тэгшхэн ултай кет өмсөх нь зүгээр байдаг. Эсвэл хөл нүцгэн хийх нь сүүлийн үед ихээр дэлгэрч байгаа ба хүмүүсийн нийтлэг өмсдөг налуу ултай гутлууд нь зөвхөн алхах гүйхэд тохиромжтой гэдгийг санаарай.

  1. Гантилыг буруу барих

Гантил барих 6 янзын арга байдаг бөгөөд эрхий хуруугаа гантилын доогуур оруулж барих нь тун аюултай. Энэ нь нүүр эсвэл цээжин дээрээ унагах өндөр эрсдэл дагуулдаг. Тиймээс үүнийг сайтар атгаж бариад өөрт тохирсон жингээр өргөөрэй.

  1. Цээж таталтыг зөв аргаар хийхгүй байх

Энэ дасгалыг ихэнх хүмүүс нуруугаа цэх болгож байгаад эрүүгээ дээш гарган хийдэг. Гэхдээ ингэснээр мөрөнд хэт их ачаалал өгдөг тул нуруугаа бага зэрэг гэдийлгээд хийвэл хүссэн үр дүндээ хялбар хүрэх болно.

  1. Планк дасгалыг алдаатай хийх

Ихэнх бялдаржуулах хөтөлбөрт планк дасгал багтдаг боловч буруу хийх хандлага ажиглагддаг. Үүнийг хийхдээ өгзгөө өргөлгүй тэгш хэмийг барих хэрэгтэй ба нуруугаа ч мөн адил хотойлгохгүйг анхаараарай.

  1. Туухайг цэх зогсож өргөвөл сайн үр дүнд хүрэхгүй

Туухай өргөхдөө тохойгоо 20-30 градусын хооронд нугалж, хөлөө ч бас бага зэрэг нугалж өгнө. Мөн ингэхдээ мөрөн дээрээ ачаалал өгөх хэрэггүй ба харин ч эрсдэл дагуулж мэдэх юм.

  1. Гар дээрх суниалтыг буруу хийх

Үүнийг хийх хамгийн тохиромжтой арга бол гарыг биенээс 45 градусын өнцөгт байрлуулах явдал юм. Түүнчлэн гараа хэт хол тавьбал мөр хүзүүний гэмтэл авах аюултай аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!