Гаднаас талх авалгүй гэртээ хамгийн амттайг хийж сурцгаая

Дэлгүүрийн гэхээсээ илүү гэртээ өөрийн гараар хийж идсэн юм бүхэн амттай байдаг шүү дээ. Тиймээс бага орц найрлагаар шинэхэн талх хийх бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Орц:

  • Сүү – 2аяга
  • Давс – 2ц/х
  • Элсэн чихэр – 2ц/х
  • Исгэгч – 1ц/х
  • Ургамлын тос – 4ц/х
  • Гурил – 600гр
  • Өндөгний шар – 1ш

Хийх арга:

Хамгийн түрүүнд сүүндээ давс, ургамлын тос, исгэгчээ хийгээд уустал нь хутгана. Дараа нь гурилаа шигшиж бэлдсэн уусмалаараа зуурах ба  болмогц нь гурилаа хоёр хэсэгт хуваагаад нимгэндүү илдэнэ. Үүний дараа гурилаа нэг талаас нь хуулан ороомог хэлбэрт оруулаад нөгөө талыг нь зурагт үзүүлсэн шиг хэсэг хэсгүүдэд зүсж давуулаарай.

Ингээд хоёр хэсэг талхны бэлдэц бэлэн болох бөгөөд шарах шүүгээний листэнд калькин цаас дэвсэж байгаад талхаа тавих хэрэгтэй. Мөн үүнийхээ дээр өндөгний шарыг түрхэх ба шарах шүүгээний 200 хэмд 25 минут байлгаарай.

Эцэст нь таны өмнө халуун амтат талх бэлэн болох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!